link
ШУТИС-ийн оюутны мэргэжлийн болон сайн дурын клубүүдийн нээлттэй өдөрлөг оюутны үйлчилгээний нэгдсэн хуанлид заасан төлөвлөгөөний дагуу 2016 оны 09 сарын 26-нд 11:00-16:00 цагийн хооронд хичээлийн байруудад зохион байгуулна. Үүнд
Сайн дурын клубүүд хичээлийн I байр хурлын танхимын үүдний хэсэг, 3 давхарын вестибуль болон хичээлийн II байрны 1 давхарын вестибульд клубээ танилцуулан ажиллана.
Бүрэлдэхүүн сургуулийн оюутны зөвлөлийн дарга нар өдөрлөгт оролцох клубүүдийн судалгааг 09 сарын 23 ны дотор ОХҮА-д мэдэгдэнэ үү.
Багш, оюутнууд идэвхтэй оролцоно уу.
Оюутны хөгжил, үйлчилгээний алба