link
Багшийн хөгжлийн төвөөс зохион байгуулсан уг сургалт 2016 оны 10-р сарын 06-ны өдрөөс 2016 оны 11 сарын 17-ныг дуустал явагдаж MIT-ийн сургагч багш нар доктор, профессор Д.Ганбат, Ч.Туул, Г.Мөнхсайхан, Б.Загдхорол, CDIO-ийн мастер багш Д.Галиймаа, М.Дэлгэрнасан, Да.Баярмаа, Д.Туяа нар удирдан явууллаа.
7 дахь сургалт буюу сүүлийн дүгнэлт семинарын үед багш нар Plickers.com, Padlet.com, Classroom.google.com болон идэвхтэй аргуудыг хэрхэн ашиглаж сурсан тухайгаа өөрийн жишээ туршлагад үндэслэн тайлбарлаж байсан нь энэ удаагийн сургалтын шинэлэг зүйл боллоо. “Танин мэдэхүй ба суралцахуй”, “Хичээлд ICT ашиглах боломж”, “Сургалтын хөтөлбөр боловсруулах арга зүй”, “Сургалтын үр дүнг тодорхойлох арга”, “Сургалтын идэвхтэй аргууд”, “Сургалтын үнэлгээ”, “Багшийн ур чадвар” зэрэг сэдвийн дор явагдсан сургалтыг хамтран суралцахуйн арга туршлагыг хэрэгжүүлсэн үр дүнтэй, өгөөжтэй сургалт боллоо хэмээн сургалтад хамрагдсан багш нар дүгнэлээ. Багш хүн хэрхэн хичээлээ идэвхтэй санаачлагатай заах, оюутнуудыг идэвхтэй суралцах аргад сургах тухай бодит жишээ бүхий сургалт зохион байгуулагдаж, туршлагаа солилцон, үр дүнгээ тодорхойлов. Модул сургалтыг амжилттай дүүргэсэн 60 багш гэрчилгээ гардан авлаа.
Багш нарынхаа сурган хүмүүжүүлэх нөр их хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School