link
БСШУСЯ-наас залуу докторуудын судалгааны ажлыг дэмжих, эрдэмтдийн залгамж халааг бэлтгэх зорилгоор Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн Сайдын нэрэмжит докторын дараах судалгааны тэтгэлэг зарласан байгаа тул ШУТИС-ийн багш, судлаач нар идэвхтэй оролцоно уу.
Шаардлага:
Тэтгэлэг горилогч нь дэвшүүлж буй төслөө Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 06 дугаар сарын 14-ны өдрийн 222 тоот тушаалаар батлагдсан журмын дагуу бичиж, материалаа бүрдүүлж ирүүлнэ. Мөн ажил байдлын тодорхойлолт, бүтээлийн жагсаалт, иргэний үнэмлэхийн хуулбарыг хавсаргасан байна.
Хугацаа:
Төслийг 2017 оны 04 дугаар сарын 03-ны өдрийн 17.00 цаг хүртэл Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 503 тоот өрөөнд хүлээн авна.
Холбоо барих утас: 260325
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ, АЛБА