link
ШУТИС-ийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төв болон Технологи инновацийн залуу судлаачдын нийгэмлэг хамтран 2017 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нээлттэй хаалганы өдөр зохион байгууллаа.
Нээлттэй хаалганы өдрийг нээж, Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн захирал, доктор Г.Төрмөнх тус төвийн үйл ажиллагаа, хамтарсан судалгааны боломжуудын талаар танилцууллаа.
Тус үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн Барилга архитектурын сургууль болон Геологи, уул уурхайн сургуулийн судлаач багш нар салбар дундын хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан судалгаа явуулах чиглэлээр өөрсдийн туршлага, санал бодлоо хуваалцлаа.
Судалгаанд суурилсан их сургууль болох зорилтын хүрээнд ISO 17025 олон улсын стандартын шаардлага хангасан лабораторийн орчныг бүрдүүлж, нийт багш судлаачдыг хамтарсан судалгаанд уриалсан урилгаар тус ажиллагаа өндөрлөлөө.
Нээлттэй хаалганы өдөрт оролцогсод
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School