link
Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 96 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийн хүрээнд “Шинжлэх ухаан, технологи, инноваци - 2017” үзэсгэлэн 11 сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгуулагдав. Тус үзэсгэлэнд эрдэм шинжилгээний 27 хүрээлэн, төв, 11 их, дээд сургууль, лаборатори, гарааны компаниуд зэрэг 97 байгууллага судалгааны ажлын үр дүн, инновацийн 300-гаад бүтээгдэхүүнийг олон нийтэд танилцууллаа.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулиас багш, судлаачдынхаа судалгааны үр дүнг танилцуулж оролцлоо. Үзэсгэлэнгийн нээлтэнд Монгол Улсын Их Хурлын Гишүүн, Нийгмийн Бодлого Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Байнгын Хорооны Дарга Ё.Баатарбилэг, БСШУС-ын дэд сайд Ё.Отгонбаяр, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, Шинжлэх ухаан технологийн захирал Д.Энхжаргал нар оролцлоо.
Үзэсгэлэнгийн үеэр оролцогч байгууллагуудын танилцуулга явагдсан бөгөөд ШУТИС-ийн эрдэм шинжилгээ, инновацийн өнөөгийн байдал цаашдын зорилтын талаар Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Т.Энхцацрал үзэсгэлэнд оролцогчдод мэдээлэл хүргэлээ.
ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦИЙН ГАЗАР
Утас: 11-318153
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School