link
‘’Хөрсний механик’’-ийн улсын V олимпиадыг ШУТИС-ийн БАС-ийн Хөрсний механик, динамикийн судалгааны профессорын багаас 3-н үе шаттайгаар зохион байгууллаа. Тус олимпиадад барилгын инженерийн мэргэжилтэн бэлтгэдэг 5 их дээд сургуулийн нийт 94 оюутан оролцсон юм. Олимпиадын 1-р шатыг сургууль тус бүр дээр зохиож шалгарсан оюутнуудаас бүрдсэн багийг 2-р шатанд оролцууллаа. 2-р шатанд онолын мэдлэг шалгах тест авсан ба энэ хэсгийн оноогоор байр эзлүүлэв. Үүнд : Хувийн амжилтаар
1-р байр 40 оноогоор БАС-ийн Б.Энх-Амгалан
2-р байр 39 оноогоор БАС-ийн Б.Байгалмаа
3-р байр 38 оноогоор БАС-ийн Х.Хүрэлсүх
Тусгай байр 35,5 оноогоор БАС-ийн Ц.Мөнгөнцэцэг
Тусгай байр 32,5 оноогоор БАС-ийн М.Билгүүн тус тус байр эзэлсэн болно.
Олимпиадын 3-р шатанд 2-р шатны багийн дундаж оноогоор эхний 5-н баг оролцож
1-р байр 50,43 оноогоор ШУТИС,БАС-ийн баг
2-р байр 30,8 оноогоор ҮБХИС-АБС-ийн баг
3-р байр 24,88 оноогоор ҮТИС-ийн баг
Тусгай байр 17,95 оноогоор ТДС-ийн баг
Тусгай байр 17,25 оноогоор МҮИС-ийн баг тус тус эзэллээ.
Олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр БАС оролцож 1091300₮-өөр ивээн тэтгэв.Үүнээс гадна оюутнуудаа олимпиадад зохион байгуулалттай сайн бэлдэж амжилттай оролцуулсан шилдэг нэг сургуульд шилжин явах цом гардуулсан ба цомыг ШУТИС,БАС-ийн баг хүртлээ. Барилга Архитектурын Сургуулийн оюутнууд нь хувийн амжилтаар эхний 5 байрыг авснаас гадна мөн багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн болно.
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School