‘’Хөрсний механик’’-ийн улсын V олимпиад зохион байгуулав

 ‘’Хөрсний механик’’-ийн улсын V олимпиадыг ШУТИС-ийн БАС-ийн  Хөрсний механик, динамикийн судалгааны  профессорын багаас 3-н үе шаттайгаар зохион байгууллаа. Тус олимпиадад барилгын инженерийн мэргэжилтэн бэлтгэдэг 5 их дээд сургуулийн нийт 94 оюутан оролцсон юм. Олимпиадын 1-р шатыг  сургууль тус бүр дээр зохиож шалгарсан оюутнуудаас бүрдсэн багийг 2-р шатанд оролцууллаа. 2-р шатанд онолын мэдлэг шалгах тест авсан ба энэ хэсгийн оноогоор байр эзлүүлэв. Үүнд : Хувийн амжилтаар

1-р байр 40 оноогоор БАС-ийн  Б.Энх-Амгалан

2-р байр 39 оноогоор БАС-ийн Б.Байгалмаа

3-р байр 38 оноогоор БАС-ийн Х.Хүрэлсүх

Тусгай байр 35,5 оноогоор БАС-ийн Ц.Мөнгөнцэцэг

Тусгай байр 32,5 оноогоор БАС-ийн М.Билгүүн тус тус байр эзэлсэн болно. 

Олимпиадын 3-р шатанд  2-р шатны багийн дундаж оноогоор эхний 5-н баг оролцож

1-р байр 50,43 оноогоор ШУТИС,БАС-ийн баг

2-р байр 30,8 оноогоор ҮБХИС-АБС-ийн баг

3-р байр 24,88 оноогоор ҮТИС-ийн баг

Тусгай байр 17,95 оноогоор ТДС-ийн баг

Тусгай байр 17,25 оноогоор МҮИС-ийн баг  тус тус эзэллээ.

Олимпиадын ерөнхий ивээн тэтгэгчээр БАС оролцож 1091300₮-өөр ивээн тэтгэв.Үүнээс гадна оюутнуудаа олимпиадад зохион байгуулалттай сайн бэлдэж амжилттай оролцуулсан шилдэг нэг сургуульд шилжин явах цом гардуулсан ба цомыг ШУТИС,БАС-ийн баг хүртлээ. Барилга Архитектурын Сургуулийн оюутнууд нь хувийн амжилтаар эхний 5 байрыг авснаас гадна мөн багийн дүнгээр тэргүүн байр эзэлсэн болно.