link
2017 оны 12-р сарын 05-ны өдөр Японы ТОМИТА Электрик компаний ерөнхийлөгч ноён МИЁОЗИ Томита ШУТИС-д айлчилж, ГХХАА-ны дарга Проф. Т.Батбаяр, Эрчим хүчний сургуулийн захирал Проф. Ч.Мангалжалав нартай уулзаж, ШУТИС-тай хамтын ажиллагааг эхлүүлэх, цаашид Эрчим хүчний сургууль болон ШУТИС-ийн технологийн дээд сургууль (КООСЭН)-ийн оюутнуудыг тус компани дээр дадлага хийлгэх, КООСЭН төгсөгчдийг ажлын байраар хангах зэрэг асуудлаар санал солилцож, хамтын ажиллагааны гэрээ байгуулж хамтарч ажиллахаар тохирлоо. Мөн айлчлалын үеэр ЭХС болон Технологийн дээд сургуультай танилцаж, мэргэжлийн ангийн оюутнуудад зориулан японд цахилгааны мэргэжлээр ажиллахад авдаг шалгалтын тестийн ном, сурах бичгийг хандивлав.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School