2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн Ректорын зөвлөлийн хурлын шийдвэр
    2015 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурал эрдмийн зөвлөлийн хурлын танхимд (I-203) 1015 цагт эхэлж 1745 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.
   Хуралд оролцсон:Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал,  Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор Т.Жаргалтуяа, Захиргаа мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БУХС-ийн захирал Г.Батхүрэл, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн Б.Сүхбат, ҮТС-ийн дэд захирал Д.Ариунболор, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Гадаад хэлний институтийн захирал Т.Батбаяр, Е-нээлттэй институтийн дэд захирал Д.Дулмаа, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа
Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, E-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, багш нарын зөвлөлийн дарга Д.Долгорсүрэн нар томилолттой байсан тул хуралд оролцоогүй болно.
 

Хэлэлцсэн асуудал        
          НЭГ:2015/2016 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанли, сургалтын ажлын графикийг Сургалтын бодлого чанарын албаны дарга Д.Ганхуяг танилцуулав.
Шийдвэр: 2015/2016 оны хичээлийн жилийн сургалтын нэгдсэн хуанли, сургалтын ажлын графикийг ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн батлав.
 ХОЁР:2015-2016 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө-г Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв    танилцуулав.
Шийдвэр: 2015-2016 оны хичээлийн жилд ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурлаар хэлэлцэх асуудлын төлөвлөгөө-г ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн батлав.
 ГУРАВ: Дижитал хэвлэлийн үйлдвэрийн төслийг Хэвлэлийн үйлдвэр сургалтын төвийн захирал О.Батаа танилцуулав.
Шийдвэр:1. ШУТИС-ийн ном хэвлэлийн газар байгуулах концевци боловсруулахыг ШУТТНС-ийн захирал /Ч.Гулнар/ болон Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв нарт үүрэг болгов.
2. Ном хэвлэлийн редакцийн газар байгуулах Олон Улсад индексжүүлэх ажлыг Эрдэм шинжилгээны алба, Сургалтын бодлого, чанарын алба, Захиргаа, мониторингийн газартай хамтран ажлын хэсэг байгуулж ректорын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлэхийг ШУТТНС-ийн захирал /Ч.Гулнар/-д үүрэг болгов.
3. Дижитал хэвлэлийн үйлдвэрийн төслийн техник эдийн засгийн үндэслэлийг нарийвчлан гаргаж сургууль тус бүрээс гаргах зардлын мөнгөн дүнг (сургуулиудаас гаргасан мөнгөн дүнд захиалгаар хэвлэлийн ажил хийж өгөх эргэн төлөгдөх нөхцөлтэй) тодорхой болгож тендер зарлахыг Хэвлэлийн үйлдвэр сургалтын төвийн захирал /О.Батаа/-д, худалдан авах ажиллагааг зохион байгуулахыг Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор /Д.Батчулуун/-д үүрэг болгов.
 ДӨРӨВ: Шинээр баригдах лабораторийн барилгын зураг төсвийн тухай Барилга, архитектурын сургуулийн захирал Э.Нинжгарав танилцуулав.
Шийдвэр: Шинээр баригдах лабораторийн барилгын зураг төслийг зах зээлийн үнээс бага үнээр БАС-ийн зураг төсөл судалгааны төвөөр гүйцэтгүүлэх эрхийг БАС-ийн захирал Э.Нинжгаравт зөвшөөрөв.
 ТАВ: ABU Робокон 2015 Олон Улсын тэмцээнд ШУТИС-ийн багш оюутнуудыг оролцуулах тухай Механик тээврийн сургуулийн захирал Д.Цолмонбаатар танилцуулав.
Шийдвэр: ABU Робокон 2015 Олон Улсын тэмцээнд ШУТИС-с оролцох багш оюутнуудыг 7 440 000 ( долоон сая дөрвөн зуун дөчин мянган ) төгрөг замын зардал болох бүрэлдэхүүн 9 сургууль 2 институтэд ижил хэмжээтэйгээр хувааж гаргахыг хэлэлцэн дэмжив.
 ЗУРГАА: Гамшгаас хамгаалах бэлэн байдлын төлөвлөгөөний тухай Хангамж үйлчилгээний албаны мэргэжилтэн Д.Орхон танилцуулав.
Шийдвэр: ШУТИС-ийн I, II, III, IV байр, ШУТТНС-д байрлах ХШУС, ҮТС, ГУУС, ЭХС, БАС- сургууль тус бүрээс жилд 10 сая төгрөгийг гамшгаас хамгаалах зардалд төвлөрүүлэхийг хэлэлцэн батлав. 2015 оны хувьд төсвийн тодотголд гамшгаас хамгаалах зардлын зүйл анги нэмж төвлөрүүлэхээр шийдвэрлэлээ. 
 ДОЛОО: ШУТИС-ийн хичээлийн II-р байрны дотор халаалтын системийн засвар, шинэчлэлтийн   ажлын санхүү жилтийн тухай Худалдан авалтын албаны мэргэжилтэн Д.Отгонбаяр танилцуулав.
Шийдвэр: ШУТИС-ийн хичээлийн II байрны дотор халаалтын системийн засвар, шинэчлэлтийн ажлын санхүүжилт нь Барилга, хөгжлийн төвийн экспертизээр батлагдсан хяналтын төсвийн дүн /289,861,833 төгрөг/ болсон тул УТХО-д тусгагдсан дүн /256,700,000 төгрөг/ -ийн зөрүү болох 33,161,833 төгрөг хүртэлх мөнгөн дүнг ГУУС, БАС, ЭХС-иуд тэнцүү хувааж олгохоор шийдвэрлэв.           
 НАЙМ: Дээд боловсролын шинэчлэл төслийн ерөнхий төлөвлөгөө, оролцогч талуудын хамтын ажиллагааны талаар ҮТС-ийн дэд захирал Д.Ариунболор танилцуулав. 
Шийдвэр: Дээд боловсролын чанарын шинэчлэлийн хүрээнд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх үйл ажиллагааг шинэчлэх төлөвлөгөөг хэлэлцэн батлав.
Бусад:
 НЭГ: ЭХС-ийн цахилгаан хангамжийн 2+2 хөтөлбөрийн 2 дугаар курсын оюутан Гүндэгмаа овогтой Оюундарьд 2015 онд БНСАУлсад болох Дэлхийн оюутны зуны Универсиад их наадамд ширээний теннисний төрөлд оролцох зардал 1,179800 төгрөгийг ЭХС-иас гаргах мөн МХТС-ийн оюутан Нямсүрэн овогтой Ундрахзаяа Жудо бөхийн төрлөөр оролцох болсон тул замын зардлыг МХТС- иас тус тус гаргахыг зөвшөөрөв.
 ХОЁР:БАС-ийн багш Ж.Бадамцэцэгт БАС-иас 1 сая төгрөг, ГУУС-ийн Я.Дашдондогт ГУУС-иас 1сая төгрөгийн тусламж олгохыг дэмжив.
 ГУРАВ: КООСЭН технологийн дээд сургуульд Япон Улсаас бэлгэнд өгсөн сургалтын тоног төхөөрөмжийн тээврийн зардлыг БАС-иас эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр гэрээ хийж мөнгөн дүнг зээлдүүлэхийн звшөөрөв. Мөн зар сурталчилгааны задлын багасган тооцох үүргийг КООСЭН технологийн дээд сургуулийн захирал А.Ганбаярт үүрэг болгов. 
 
 

Захиргаа, мониторингийн газар