2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн Ректорын зөвлөлийн хурлын шийдвэр
      2015 оны  9 дүгээр сарын 22-ны өдөр ШУТИС-ийн Ректорын зөвлөлийн хурал эрдмийн зөвлөлийн хурлын танхимд (I-203) 1415 цагт эхэлж 1950 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.
Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун,  Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, Захиргаа мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Г.Батхүрэл, ГУУС-ийн захирал Б.Чинзориг, ДаТС-ийн захирал захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн Б.Сүхбат, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХС-ийн дэд захирал Б.Өлзий-Орших, Гадаад хэлний институтийн захирал Т.Батбаяр, Е-нээлттэй институтийн захирал Я.Наранцэцэг, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа, Багш нарын зөвлөлийн дарга Д.Долгорсүрэн, Оюутны холбооны тэргүүн А.Төгсбаяр.
      Геологи уул уурхайн сургуулийн зөвлөх профессор С.Цэдэндорж Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Дарханы технологийн сургуулийн захирал Ц.Батбаатар алтан гадас одон, Хангамж үйлчилгээний албаны ахлах мэргэжилтэн Д.Орхон алтан гадас одон, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн профессор Б.Энхтуяа алтан гадас одон хүртсэнд нь ректорын зөвлөлийн гишүүд баяр хүргэж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэв. Мөн Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн оюутан С.Батцэцэгт чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга болсонд баяр хүргэж ректорын нэрэмжит шагналаар шагнав.
 
Хэлэлцэх асуудал
 
1. Магистр оюутнуудыг Бизнесийн ахисан түвшний сургуульд шилжүүлэх тухай Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор  Ч.Баасандаш, Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн захирал  Г.Батхүрэл, Бизнесийн ахисан түвшний сургуулийн захирал Г.Баттүвшин нар танилцуулав.
      Шийдвэр: Оюутны бүртгэлийн ажлыг БуХС дээр шуурхай төвлөрүүлж цэгцлэх, Хөтөлбөрийн ерөнхий хороо өргөтгөсөн хурал хийж хөтөлбөр тус бүрээр авч хэлэлцэн агуулгыг ( сургалтын төлөвлөгөөг) эцэслэн баталж А/189 тоот тушаалд тулгуурлан багшийн асуудал, сургууль хоорондын тооцоог тусгах, хөтөлбөрийн ерөнхий хороонд чиглэл өгсөн тушаал нэмж гаргахаар тогтов.
Ректорын шийдвэрийг үндэслэн нэмэлт тушаалын төслийг боловсруулах ажлыг Баасандаш проректорт даалгав. Хөтөлбөрийн ерөнхий хороог хурдан шуурхай зохион байгуулж хуралдуулахыг Х.Энхжаргал проректорт даалгав.
 
2. Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвийн эрдэм шинжилгээ судалгааны ажлыг чадавхижуулах, хамрах хүрээг өргөтгөх тухай Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн ахлах багш Г.Төрмөнх танилцуулав.
        Шийдвэр: Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандашаар ахлуулсан хөндлөнгийн дүгнэлт хийх ажлын хэсэг гарч   Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн ахлах багш Г.Төрмөнхийн Хүнс судлалын эрдэм шинжилгээний төвд санал болгосон асуудлыг 14 хоногийн хугацаанд магадлан дахин хэлэлцэхээр тогтов.
 
3. Оюутны хөгжил, хамтын ажиллагааны чиглэлээр хийгдэх ажлууд, холбогдох журмын шинэчлэлтийн тухай Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа танилцуулав.
       Шийдвэр: Оюутны хөгжил, хамтын ажиллагааны чиглэлээр хийгдэх ажлын нэгдсэн хуанлийг хэлэлцэн батлав. Шинжлэх ухаан технологийн их сургуульд
гадаадын иргэнийг суралцуулах журманд оруулсан нэмэлт саналыг тусгаж батлахаар тогтов.
 
4. Багшийн хөгжлийн төв байгуулах тухай Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал танилцуулав.
        Шийдвэр: Багшийн хөгжлийн төв байгуулахыг хэлэлцэн дэмжиж МХТС-ийн захирал Б.Сүхбат, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, Багш нарын зөвлөлийн дарга Д.Долгорсүрэн, Захиргаа , мониторингийн газрын мэргэжилтэн Г.Ганбилэг нарын бүрэлдэхүүнтэй дүрэм боловсруулах ажлын хэсэг байгуулахаар шийдвэрлэв.
 
5. ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулийн 2014-2015 оны хичээлийн жилийн тайлангийн хурлын дүнг танилцуулах.
          Захиргаа, мониторингийн газрын дарга                                     Л.Пүрэв
    Шийдвэр: 2015 оны  9 дүгээр сарын 28-ны өдрийн  Ректорын  зөвлөлийн ээлжит бус хурлаар хэлэлцэхээр тогтов.
 
2015 оны  дүгээр сарын 22-ны өдрийн Ректорын зөвлөлийн хурлын бусад шийдвэр.
 
    1. 2015/2016 оны хичээлийн жилийн Эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн хуанли, графикийг ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн батлав.
 
    2. ШУТИС-ийн Оюутны холбооны дэргэд Drumline Matching багтай болох тухай асуудлыг 2015 оны  9 дүгээр сарын 28-ны өдрийн Ректорын  зөвлөлийн ээлжит бус хурлаар хэлэлцэхээр тогтов.
           
    

 

ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР