2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ректорын зөвлөлийн хурлын шийдвэр.

 

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

 РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

2015 оны 12-р сарын 15                                              Дугаар: 23                                                  Улаанбаатар хот

 

2015 оны  12 дугаар сарын 15-ны өдөр Ректорын зөвлөлийн хурал эрдмийн зөвлөлийн хурлын танхимд (I-203) 1415 цагт эхэлж 1750 цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

   Хуралд оролцсон: Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун,  Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор П.Жаргалтуяа, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Г.Батхүрэл, ГУУС-ийн захирал Б.Чинзориг,  ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар,  МХТС-ийн дэд захирал Я.Дашдорж, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Б.Соёлсүрэн, ЕНИ-ийн дэд захирал Д.Дулмаа, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа, ОТХ-ны тэргүүн А.Төгсбаяр.

Хэлэлцсэн асуудал

1. ШУТИС-ийн 2015 оны төсвийн тодотголыг СЭЗА-ны дарга Ц.Бумцэнд танилцуулав.

        Шийдвэр: Төсвийн тодотголын төслийн дагуу: ШУТИС-ийн  2015 оны үйл ажиллагааны орлогын төсвийг 623.9 сая.төгрөгөөр бууруулан орлогыг  57,253.5 сая.төгрөгөөр батлуулах, үйл ажиллагааны зарлагын төсвийг 6,933.7 сая.төгрөгөөр бууруулан зарлагыг 50,722.0 сая.төгрөгөөр батлуулах саналыг ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.

2. ШУТИС-ийн 2016 оны төсвийн төслийг СЭЗА-ны дарга Ц.Бумцэнд танилцуулав.

      Шийдвэр: ШУТИС-ийн  2016 оны үйл ажиллагааны орлогын төсвийг   58,920.4  сая.төгрөгөөр, үйл ажиллагааны зарлагын төсвийг   59,764.8  сая.төгрөгөөр батлуулах төсөлд ректорын зөвлөлийн гишүүдийн саналын дагуу зохих засвар өөрчлөлтийг хийж Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжив.

3. ҮТС-ийн хичээлийн шинэ байрны зургийг баталгаажуулж  2017 оны төсөвт  улсын төсвөөс хөрөнгө оруулалт авах талаар тусгах, зөвшөөрөл авах тухай ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг танилцуулав.

        Шийдвэр: 2016 оны төсөвт зураг төслийн 200 сая төгрөг төлөвлөх, Техникийн даалгавар болон зураг төслийн ажлыг эхлүүлэх саналыг ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхийг дэмжих шийдвэр гаргав.

 

                                                          ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР