2016 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн ректорын зөвлөлийн хурлын шийдвэр.

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

 РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

    2016 оны 03-р сарын 09                                              Дугаар: 4                                               Улаанбаатар хот

2016 оны  03 дугаар сарын 09-ний өдөр Ректорын зөвлөлийн хурал Е-Нээлттэй институтийн 405 тоот өрөөнд 1420  цагт эхэлж 1610 цагт дуусав. Хурлыг  Ректор  Б.Очирбат  удирдав.

Хуралд оролцсон:  Боловсрол эрхэлсэн  проректор  Х.Энхжаргал,  Эрдэм  шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш, Эдийн засаг, нийгмийн хөгжил эрхэлсэн проректор Д.Батчулуун,  Оюутны хөгжил хамтын ажиллагаа эрхэлсэн проректор  П.Жаргалтуяа, Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, ГУУС-ийн захирал  Б.Чинзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат,  ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг,  ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Т.Батбаяр, ЕНИ-ийн дэд захирал Д.Дулмаа, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа, ОХ-ны тэргүүн А.Төгсбаяр.

Хэлэлцсэн асуудал

НЭГ. ШУТИС-ийн МХТС-ийн Цахилгаан холбоо, Утасгүй холбоо бакалаврын хөтөлбөрүүдийг ABET байгууллагаар олон улсад магадлан итгэмжүүлэх бэлтгэл хангах тухай МХТС-ийн захирал Б.Сүхбат танилцуулав.

Шийдвэр: 1. ABET байгууллагаар магадлан итгэмжлүүлэхэд гарах зардлыг МХТС-ийн 2016 оны төсөвт суулгах зорилгоор төсвийн тодотгол хийхийг Эдийн засаг нийгмийн хөгжил эрхэлсэн проректор /Д.Батчулуун/-д зөвшөөрч УЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхийг, ШУТИС-ийн МХТС-ийн Холбооны салбарын Цахилгаан холбоо, Утасгүй холбоо бакалаврын хөтөлбөрүүдийг ABET байгууллагаар олон улсад магадлан итгэмжлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд ШУТИС-ийн  вэб сайт, холбогдох дүрэм журмуудыг Англи хэл дээр бэлтгэх ажлыг зохион байгуулахыг Боловсрол эрхэлсэн проректор /Х.Энхжаргал/, Оюутны хөгжил, хамтын ажиллагаа эрхэлсэн проректор /П.Жаргалтуяа/, Гадаад хэлний институтийн захирал /Т.Батбаяр/, Е-Нээлттэй институтийн захирал /Я.Наранцэцэг/ нарт, ABET байгууллагаас тавьсан шаардлагын дагуу Цахилгаан холбоо, Утасгүй холбоо хөтөлбөрийн үндсэн өөрийн үнэлгээний тайланг бэлтгэх, магадлан итгэмжлэлтэй холбоотой бусад бэлтгэл ажлыг төлөвлөгөөнд заасан хугацаанд хийж гүйцэтгэхийг МХТС-ийн захирал /Б.Сүхбат/-д тус тус даалгав.

Бусал асуудал:

НЭГ.  “Англи хэлний цагийн ялгааг 50-тын хүрд” аргачлалаар богино хугацаанд суурь дүрмийг гүйцэт ойлгуулах сургалтын тухай Ц.Майдар танилцуулав  

Шйидвэр: Багшийн хөгжлийн төв, Англи хэлний академи, ГХИ-тэй хамтарч ажиллахыг санал болгов.

ХОЁР.  ШУТИС-д “Урилга.мн” сайтын үйлчилгээний арга хэмжээг зохион байгуулахад хялбар системд нэвтрүүлэх тухай Мэдээллийн технологийн салбарын эрхлэгч Ц.Түвшинтөр танилцуулав.

Шийдвэр : Эдийн засаг нийгмийн хөгжил эрхэлсэн проректор /Д.Батчулуун/, МХТС-ийн захирал /Б.Сүхбат/ нартай хэрэглэгчээр орох гэрээ байгуулж 4 дүгээр сарын 1 өдрөөс хэрэгжүүлэхээр тогтов.

 

                                                                         ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР