2015 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн ректорын зөвлөлийн хурлын шийдвэр.


7-р сар. 5, 2016, 7:09 a.m.

                                               ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛИЙН

                                                     РЕКТОРЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ШИЙДВЭР

 2016 оны 06-р сарын 24                                    Дугаар: 11                                            Улаанбаатар хот

 

2016 оны  06 дугаар сарын 24-ны өдөр Ректорын зөвлөлийн Хурал  эрдмийн зөвлөлийн (I-203) тоот өрөөнд 1100  цагт эхэлж 1530цагт дуусав. Хурлыг Ректор Б.Очирбат удирдав.

Хуралд оролцсон:  Боловсрол эрхэлсэн   проректор   Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, инноваци эрхэлсэн проректор Ч.Баасандаш,  Захиргаа, мониторингийн газрын дарга Л.Пүрэв, БАС-ийн захирал Э.Нинжгарав,  БуХС-ийн дэд захирал Д.Ганбаатар , ГУУС-ийн дэд захирал  Н.Буянхишиг, МехТС-ийн ЭНБД П.Аюурзана,  ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг,  ХШУС-ийн захирал  Д.Буянтогтох,  ГХИ-ийн дэд захирал Ц.Энхбаатар, ЕНИ-ийн дэд захирал Д.Дулмаа, ҮЭНХ-ны дарга С.Дэлгэрмаа,

НЭГ. Шинэ багш авах тухай Боловсрол эрхэлсэн проректор Х.Энхжаргал, бүрэлдэхүүн сургуулийн захирал холбогдох тэнхимийн эрхлэгч нар танилцуулав.

Шийдвэр:  Шинэ багшийн сонгон шалгаруулалтад тэнцсэн 12 багшийг 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрөөс дадлагажигч багшийн албан тушаалд ажиллуулах Ректорын тушаал гаргахаар тогтов.

ХОЁР.  2016/2017 оны хичээлийн жилийн Эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн хуанли, графикийг Эрдэм шинжилгээний албаны дарга Х.Отгон-Эрдэнэ танилцуулав.

Шийдвэр: 2016/2017 оны хичээлийн жилийн Эрдэм шинжилгээний ажлын нэгдсэн хуанли, графикийг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн батлав.

ГУРАВ. 2016/2017 оны хичээлийн жилийн Оюутны үйлчилгээний ажлын нэгдсэн хуанли, графикийг Оюутны хөгжил, үйлчилгээний албаны дарга О.Халиун танилцуулав.

Шийдвэр: 2016/2017 оны хичээлийн жилийн Оюутны үйлчилгээний ажлын нэгдсэн хуанли, графикийг Ректорын зөвлөлийн гишүүд хэлэлцэн батлав.

ДӨРӨВ. "Профессор, багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож үнэлэх журам"-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай Сургалтын бодлого, чанарын албаны дарга Д.Ганхуяг танилцуулав.

Шийдвэр: "Профессор, багш нарын ажлын гүйцэтгэлийг кредитээр тооцож үнэлэх журам"-д нэмэлт өөрчлөлтийн тухай Ректорын зөвлөлийн гишүүдийн саналыг тусган Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов.

 

                                                               ЗАХИРГАА, МОНИТОРИНГИЙН ГАЗАР