ШУТИС-ийн багш, ажилчдын спортын 5 төрөлт тэмцээнд МехТС тэргүүлэв

Жил бүр зохион байгуулагддаг ШУТИС-ийн багш, ажилчдын эв нэгдэл, бүтээлч хамтын ажиллагааны нэгэн хэлбэр болсон уламжлалт спортын баяр, таван төрөлт тэмцээн 2017 оны 1 дүгээр сарын 10-16-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.

ШУТИС-ийн ректор Б.Очирбат ШУТИС-ийн багш, ажилчдын таван төрөлт тэмцээний хаалтын ажиллагаанд оролцож шагнал гардуулан баяр хүргэж үг хэллээ.

Moon Dance хамтлаг

Шагнал гардуулах ёслолын ажиллагаанд ректор Б.Очирбат, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал Б.Пүрэвсүрэн, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Б.Сүхбат, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Буянтогтох, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, Эрд.ТС-ийн С.Эрдэнэбат нар оролцож тэргүүний баг тамирчдад алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөл гардуулав.

Тэмцээний нэгдсэн дүнгээр тэргүүн байрыг Механик тээврийн сургуулийн баг тамирчид эзэлж, алтан медаль шилжин явах цомоор шагнагдав.

Шилжин явах цомын эзэн Механик тээврийн сургууль

2-р байр мөнгөн медаль Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

3-р байр хүрэл медаль Эрдэнэтийн технологийн сургууль

4-р байр Мэдээлэл холбоо технологийн сургуулийн баг,

5-р байр Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн баг тамирчид тус тус шалгарлаа.

Багийн дүнгээр:

1. Волейболын төрөл /эрэгтэй/

I байр алтан медаль О.Баярбат ахлагчтай Эрдэнэтийн технологийн сургууль,

II байр мөнгөн медаль Б.Батзолбоо ахлагчтай Мэдээлэл холбоо технологийн сургууль,

III байр хүрэл медаль Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

Волейболын төрөл /эмэгтэй/

I байр алтан медаль Уранбаяр ахлагчтай Механик тээврийн сургууль,

II байр мөнгөн медаль Б.Энхтуяа ахлагчтай Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, III байр хүрэл медаль С.Хаснавч ахлагчтай Барилга архитектурын сургууль

2. Сагсан бөмбөгийн төрөл /эрэгтэй/

I байр алтан медаль Б.Ганзориг ахлагчтай Хэрэглээний шинжлэх ухааны сургууль,

II байр мөнгөн медаль Г.Мөнхдорж  ахлагчтай Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль,

III байр хүрэл медаль О.Цогбаяр  ахлагчтай Эрчим хүчний сургууль

Сагсан бөмбөгийн төрөл /эмэгтэй/

I байр, алтан медаль Г.Удвал  ахлагчтай Механик тээврийн сургууль,

II байр, мөнгөн медаль Ц.Солонго ахлагчтай Мэдээлэл холбоо технологийн сургууль,

III байр, хүрэл медаль А.Болормаа ахлагчтай Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

3. Ширээний теннисний төрөл


I байр алтан медаль Д.Даш-Очир ахлагчтай Дархан-Уул аймаг дахь Технологийн сургууль

II байр, мөнгөн медаль П.Бумдүүрэн ахлагчтай Мэдээлэл холбооны технологийн сургууль,

III байр, хүрэл медаль А.Эрдэнэболд ахлагчтай Эрдэнэтийн Технологийн сургууль

4. Шатрын төрөл

I байр алтан медаль З.Баатар ахлагчтай Механик тээврийн сургууль,

II байр мөнгөн медаль Ч.Уранчимэг ахлагчтай Эрдэнэтийн Технологийн сургууль,

III байр хүрэл медаль В.Чимэдлодой ахлагчтай Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

5. Билльярдын төрөл

1-р байр алтан медаль Д.Цолмонбаатар ахлагчтай МехТС-ийн баг,

2-р байр мөнгөн медаль, Ц.Жаргалсайхан ахлагчтай ХШУС-ийн баг,

3-р байр хүрэл медаль Ч.Мангалжалав ахлагчтай ЭХС-ийн баг

Ганцаарчилсан төрөл:

Ширээний теннис:

Эр: I байр, Д.Ганбат /МехТС/,  II байр Д.Гомбосүрэн /БАС/, III байр П.Бумдүүрэн МХТС

Эм: I байр, А.Болормаа /ГХИ/, II байр Б.Золзаяа /МХТС/, III байр А.Оюунгэрэл /ДаТС/

Шатар:

Эр: I байр З.Баатар МехТС, II байр Ө.Цэрэн /ХШУС/, III байр  Ш.Амгаланбаяр /ЭрдТС/

Эм: I байр Борозенец Т.Л /ГХИ/, II байр Л.Чулуунцэцэг /МехТС/, III байр Т.Бямбасүрэн /ГУУС/

Шилдэг тоглогч:

Гар бөмбөгийн төрөлд С.Эрдэнэбат ЭрдТС  /эр/, Э.Уранбаяр МехТС /эм/,

Сагсан бөмбөгийн төрөлд Г.Мөнхдорж БуХС /эр/, Г.Удвал МехТС эм/,   ШИЛДЭГ ТОГЛОГЧ-оор шалгарлаа.

Тэмцээнд оролцсон баг тамирчиддаа баяр хүргэж,  ажил хөдөлмөрт нь

өндөр амжилт хүсье!

Багшийн хөгжлийн төв

Биеийн тамир, спортын тэнхим