ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2017 оны 9 дүгээр сарын 19-ний хурлын шийдвэр


9-р сар. 25, 2017, 8:15 a.m.

2017 оны 9 дүгээр сарын 19                                                                    Улаанбаатар хот

Захирлын зөвлөлийн хурал 2017 оны 9 дүгээр сарын 19-ний 14 цагт хуралдав. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хэлэлцсэн асуудал:

1. ДаТС-ийн ахисан түвшний сургалтын талаар

                 ДаТС-ийн захирал Ц.Батбаатар

2. Бусад асуудал

Шийдвэрлэсэн нь:

1. ДаТС-ийн сургалттай холбоотой асуудлуудыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал болон Сургалтын бодлого, зохицуулалтын газар /СБЗГ/, ДаТС-иуд дүрэм журмын дагуу холбогдох зохицуулалт хийж ажиллахыг үүрэг болгов.

Цагийн (эчнээ) сургалтанд бүрэн дунд боловсролтой 3-аас дээш жил үр бүтээлтэй ажилласан ажиллагсдыг элсүүлэх ажлыг зохих дүрэм журамд нийцүүлж, зохион байгуулахыг дэмжиж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгон, БСШУСЯ-ны Дээд боловсролын газарт уламжлахаар тогтов.

Бүрэлдэхүүн сургуулиудтай хийсэн /БуХС-БАТС, ГУУС, ЭХС, ОУДБСТ/ гэрээгээр элссэн магистр оюутнуудын бүртгэлийг нэг бүрчилэн ДаТС-д шилжүүлж өгөхийг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд, цаашид ДаТС-ийн ахисан түвшний хөтөлбөрт элссэн оюутнуудыг бүртгэж ажиллахыг ДаТС-ийн захирал Ц.Батбаатарт үүрэг болгов.

Магистрын сургалтын суурь ухааны хичээлүүдийг ДаТС-ийн багш нараар заалгах, мэргэшүүлэх хичээлийг заах багшийг СБЗГ зохицуулах, очиж хичээл заасан багшийн кредитийн тооцоог үндсэн ачаалалд нь оруулах эсэхийг СБЗГ шийдвэрлэж ШУТИС-ийн Захирлын тушаалаар баталгаажуулж ажиллахыг Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргалд үүрэг болгов.

2. “ШУТИС-ийн багш, ажилчдын хүүхдийн цэцэрлэг” байгуулахад шаардлагатай эд хогшил, тоног төхөөрөмж, зөөлөн эдлэл, засвар үйлчилгээ хийхэд шаардагдах зардлыг БАС, БуХС, ГУУС, МехТС, МХТС, ҮТС, ХШУС, ЭХС, ГХИ, Е-НИ, Захиргаанаас гаргахаар тогтов. Цэцэрлэгийн ажлыг шуурхай эхлүүлэхийг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, БуХС-ийн захирал А.Энхбат нарт үүрэг болгов.

3. Багш нарын баярын өдрийн тохиолдуулан ШУТИС-ийн багш нарын баярын нэгдсэн арга хэмжээг 2017.10.04-ний өдөр зохион байгуулах ажлын хэсэг байгуулах тушаал гаргах, ажлын хэсгийг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнээр ахлуулахаар тогтов /баяр тэмдэглэн өнгөрүүлэх зардлыг өнгөрсөн жилийнхтэй адил тооцож төлөвлөх/.

4. ОрТС-ийн УЗ-д ШУТИС-ийг төлөөлж Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнанг томилохоор тогтов.

 Захиргаа, хүний нөөцийн газар