ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны хурлын тэмдэглэлээс


11-р сар. 7, 2018, 3:50 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

        2018 оны 10 дугаар сарын 30                          Дугаар: 22                             Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1745 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Д.Баясгалан /онлайн/, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, дэд захирал Б.Пүрэвсүрэн, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа нар оролцов.

Чөлөө, ээлжийн амралттай: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар.

Хэлэлцсэн асуудал:

1. ШУТИС-ийн хөгжлийн шалгуур үзүүлэлтүүд (2016-2018 он), цаашид авах арга хэмжээний тухай

ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

ХХТГ-ын дарга Ж.Арслан

2. ШУТИС-ийн 2017/2018 оны үйл ажиллагааны статистик үзүүлэлтүүд

ХБТЭ дэд захирал Б.Сүхбат

ХҮСА-ны дарга Д.Аюурзана

3. ШУТИС-ийн газар эзэмших эрх, үл хөдлөх хөрөнгө, хөдлөх хөрөнгийн үнэлгээний ажлын талаар

            СХОЭ дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

            СНББА-ны дарга Д.Барсболд

            Бусад асуудал,

 

ШИЙДВЭРЛЭСЭН нь: 

1. ШУТИС-ийн Захирлын үүрэг даалгавар чиглэл:

- ШУТИС-ийн захирлын зөвлөлийн хурлаар асуудал хэлэлцүүлэхдээ шийдвэрлүүлэх саналтай нь хамт хэлэлцүүлж байхыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

- “ШУТИС-2021 он” мастер төлөвлөгөөний эхний завсрын үнэлгээг ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхээр тогтов. Их сургуулийн хэмжээний статистик үзүүлэлт, тоо баримтыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирлын чиг үүргийн хүрээний газар алба гаргаж, чиглэл чиглэлээр нь асуудал эрхэлсэн дэд захирлуудын газар албанд өгч анализ, дүн шинжилгээ хийж ажиллахыг асуудал эрхэлсэн дэд захирлуудад үүрэг болгов.

 - Зардлын нормчлолын үзүүлэлтүүдийг шинэчлэн тогтоох, статистик мэдээг эхний хагас болон жилийн эцсийн байдлаар он, оноор гаргаж ШУТИС-ийн хэмжээнд нэгэн ижил тоо баримт хэлж хэвших, статистик бүртгэлийн мэдээг үнэн зөв боидтой гаргаж ажиллахад мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал (Б.Сүхбат)-д үүрэг болгов.

2. Төрийн өмчийн эд хөрөнгийн бүртгэл, газар эзэмших эрх, хөрөнгийн дахин үнэлгээ хийхтэй холбогдуулан эд хөрөнгийн бүртгэлийг стандартад нийцүүлэн зөв ангилан бүртгэх, буруу бүртгэснийг данс хооронд шилжүүлэн залруулж бүртгэх ажлыг хариуцлагатай зохион байгуулж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал (Л.Баяр-Эрдэнэ), бүрэлдэхүүн нэгжүүдийн захирлуудад үүрэг болгов.

3. Хөрөнгийн дахин үнэлгээг аль болох бага зардлаар хийлгэх, холбогдох зардлыг бүрэлдэхүүн нэгжүүд хариуцахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал (Л.Баяр-Эрдэнэ), бүрэлдэхүүн нэгжүүдийн захирлуудад үүрэг болгов.

4. Газар эзэмших эрх, хөрөнгийн бүртгэл, дахин үнэлгээ хийхэд мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал (Л.Баяр-Эрдэнэ), Санхүү, нягтлан бодох бүртгэлийн албаны дарга (Д.Барсболд) нарт үүрэг болгов.

5. 180 айлын орон сууцны байрын В1 (подваль) давхарын ажлын зориулалттай талбайд дахин үнэлгээ хийлгэж, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас зөвлөмж авч үндсэн хөрөнгөд бүртгэх нь зүйтэй гэж тогтов. Уг ажлын тайлан мэдээг үнэн зөв гаргаж, товлосон хугацаанд нь холбогдох байгууллагад хүргүүлж ажиллахыг Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал (Л.Баяр-Эрдэнэ) даалгав.

6. 2017/2018 оны хичээлийн жилд профессор багш нарын ноогдлоос давсан зөвшөөрөгдөх кредитээс илүү гүйцэтгэсэн кредит цагийн хөлсийг олгох, салбар, тэнхимийн эрхлэгч нарын ноогдлоос давсан зөвшөөрөгдөх кредитээс илүү гүйцэтгэсэн кредитийн 50 хувийг тооцож олгохыг дэмжив. 2018/2019 оны хичээлийн жилийн цаг ачааллын хуваарилалтад тооцоо хийж, хяналт тавьж ажиллахыг Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга (Д.Гэрэлт-Од), бүрэлдэхүүн сургуулийн дэд захирлуудад үүрэг болгов.

7. Үндэсний батлан хамгаалах их сургуулийн хүсэлтийн дагуу “Оюутан цэрэг” дууны клип санхүүжүүлэх 5 сая төгрөгийг холбогдох бүрэлдэхүүн сургуулиуд (БАС 1 сая төгрөг, БуХС 500 мянга, ГУУС 500 мянга, МехТС 500 мянга, МХТС 500 мянга, ҮТС 500 мянга, ХШУС 500 мянга, ЭХС 1 сая төгрөг) оюутныг дэмжих зардлаас гаргахыг дэмжив.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР