ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний хурлын тэмдэглэлээс


12-р сар. 18, 2018, 9:36 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ХУРЛЫН

ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2018 оны 12 дугаар сарын 11                       Дугаар: 25                             Улаанбаатар хот

     

      Захирлын зөвлөлийн хурал 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1405 цагт эхэлж 1755 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Пүрэвдорж, МХТС-ийн дэд захирал Н.Эрдэнэхүү, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар оролцов.

Чөлөө авсан болон томилолттой: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди нар.

Хэлэлцэх асуудал:

1. “ШУТИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам”-ын шинэчилсэн найруулга

             ЗХНГ-ын дарга Н.Ганзориг

2. “Робокон 2019” олон улсын тэмцээний бэлтгэл ажлын тухай

ЭШХА эрхэлсэн дэд захирал Т.Намнан

ХБТ эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат

3. БАС-ийн лабораторийн шинэ барилга барих ажлын явц

СХО эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

БАС-ийн захирал Э.Нинжгарав 

4. Түүхийн ботийн эх бэлтгэлийн тухай

Зөвлөх профессор Ч.Авдай

5. “ШУТИС-ийн санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай

             СХО эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

             СНББА-ны дарга Д.Барсболд

 

ШИЙДВЭРЛЭСЭН НЬ:

1. “ШУТИС-ийн Хөдөлмөрийн дотоод журам”-ын шинэчилсэн найруулгад захирлын зөвлөлийн гишүүдийн саналыг хууль зүйн хүрээнд судалж тусгах, редакцийн найруулга хийж батлахыг дэмжив. Хөдөлмөрийн дотоод журмыг 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр тогтов.

2. “Робокон-2019” тэмцээнд оролцох багийн зардлыг 2019 оны төсөвт тусгах, сорилго тэмцээн зохион байгуулахтай холбоотой заалны асуудлыг зохицуулж ажиллахыг холбогдол сургуулиудын захирлуудад үүрэг болгов.

3. БАС-ийн лабораторийн шинэ барилгын ажлын талаар ажил хэргийн шугамаар ярилцаж, мэргэжлийн түвшинд шийдэж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

4. “ШУТИС-ийн түүхэн замнал” цуврал боть ном хэвлүүлэхтэй холбоотой зардлыг 2019 оны төсөв, төлөвлөгөөнд тусгаж ажиллахыг ХБТЭ дэд захирал (Б.Сүхбат), бүрэлдэхүүн сургууль, нэгжийн захирал, дарга нарт үүрэг болгов.

5. Хурал завсарлаж, маргааш буюу 12 дугаар сарын 12-ны өдөр 14 цагт 1-203 тоот өрөөнд хуралдахаар тогтов.

 

ЗАХИРГАА, ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР