ШУТИС-ийн Захирлын зөвлөлийн ээлжит бус 2018 оны 12 дугаар сарын 12-ны хурлын тэмдэглэлээс


12-р сар. 18, 2018, 9:39 a.m.

ШУТИС-ИЙН ЗАХИРЛЫН ЗӨВЛӨЛИЙН ЭЭЛЖИТ БУС ХУРЛЫН

ТЭМДЭГЛЭЛЭЭС

 

      2018 оны 12 дугаар сарын 12                       Дугаар: 26                             Улаанбаатар хот

 

      Захирлын зөвлөлийн ээлжит бус хурал 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Эрдмийн зөвлөлийн 1-203 тоот өрөөнд 1410 цагт эхэлж 2000 цагт өндөрлөв. Хурлыг Захирал Б.Очирбат удирдав.

Хуралд: Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Х.Энхжаргал, Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал Т.Намнан, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат, Хяналт шинжилгээ, үнэлгээ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Хөрөнгө оруулалт, хангамжийн газрын дарга Г.Жавхлан, БАС-ийн захирал Э.Нинжгарав, БуХС-ийн захирал А.Энхбат, ГУУС-ийн захирал Л.Пүрэв, ДаТС-ийн захирал Ц.Батбаатар, МехТС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Н.Пүрэвдорж, МХТС-ийн дэд захирал Н.Эрдэнэхүү, ҮТС-ийн захирал Ж.Туяацэцэг, ХШУС-ийн захирал Д.Ганхуяг, ЭХС-ийн захирал Ч.Мангалжалав, ГХИ-ийн захирал Б.Соёлсүрэн, Е-НИ-ийн захирал Я.Наранцэцэг, ШУТИС-ийн ҮЭХ-ны дарга С.Дэлгэрмаа, ШУТИС-ийн Оюутны холбооны тэргүүн С.Болд-Эрдэнэ нар оролцов.

Чөлөө авсан болон томилолттой: Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, МХТС-ийн захирал Н.Чулуунбанди нар.

Хэлэлцэх асуудал:

1. “ШУТИС-ийн санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах журам”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай

СХО эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ

СНББА-ны дарга Д.Барсболд

2. ШУТИС-ийн 2019 оны төсвийн төсөл

ХБТ эрхэлсэн дэд захирал Б.Сүхбат

3. ШУТИС-ийн хичээлийн болон оюутны байруудын үйл ажиллагаа, ашиглалтын талаар ажлын хэсгийн танилцуулга

ХШҮ эрхэлсэн дэд захирал Ц.Баатархүү

Бусад асуудал,

ШИЙДВЭРЛЭСЭН нь:

1. 2019 оны төсвийг санхүүгийн үйл ажиллагааг зохицуулах шинэ журмын дагуу, 2018 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэл, 2019 оны орлого, зарлагын төсвийн тооцоог сургууль болгонтой тохирч, тулгалт хийн саналаа нэгтгэн Захирлын зөвлөлийн хурлаар дахин хэлэлцүүлэхээр тогтов.