Нийтийн тээврийн хөнгөлөлт


Нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ зайлшгүй явах шаардлагатай өдрөөр суралцаж байгаа оюутнуудад “Оюутны цахим төлбөрийн карт”-ыг олгодог. Оюутнууд холбогдох бичиг баримтыг бүрдүүлэн мэдүүлгийн загвар /татаж авах/-ыг бөглөж, жил бүрийн 8-р сарын 01-ээс 8-р сарын 25-ны хооронд сургалтын албанд бүрдүүлж өгнө.

Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт

  • Хорооны болон түр оршин суугаа тодорхойлолт;
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Оюутны үнэмлэхний хуулбар;
  • Сургуульд элсэн орсон БСШУЯ-аас олгосон томилолтын хуулбар;
  • “Цахим төлбөрийн карт”-ын үнэ болох 3600 төгрөгийг УБСКК-ийн Худалдаа хөгжлийн банкны 475014869, Төрийн банкны 105700523235 тоот дансанд тушаасан баримт;
  • Мэдүүлгийн загвар бөглөх;   

“Цахим төлбөрийн карт”-аа хаяж гээгдүүлсэн тохиолдолд

“Цахим төлбөрийн карт”-аа хаяж гээгдүүлсэн тохиолдолд нэн даруй тухайн картыг олгосон байгууллагад мэдэгдэж үрэгдүүлсэн картыг бүртгэлээс хасуулж дахин нэг удаа шинэ карт авах эрхтэй.

“Цахим төлбөрийн карт”-ыг дахин авахдаа Дүнжингарав дээрх Нийслэлийн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн 58 дугаар цонхон дээрээс өөрийн биеэр мөнгө төлсөн баримт, бичиг баримтын хамт очиж картаа авна.