Геологи, уул уурхайн сургууль
Инженер геологи, геотехник
Хөтөлбөрийн индекс - 058802
4
130
Инженер геологи, геотехник
1973
Бүс нутаг, хот тосгон, ашигт малтмалын орд, уул уурхай, барилга байгууламжийн нутаг дэвсгэр, талбай, зурвасын геологи орчин, инженер-геологийн нөхцөлийг (хөрс чулуулаг, газрын гадаргын тогтоц, газар доорх усны нөхцөл, газар хөдлөл болон бусад геологи, инженер-геологийн үзэгдэл, үйл явцын үүсэл хөгжил түүний нөлөөлөл, хөрс чулуулгийн шинж чанар, төлөв байдлыг) үнэн зөв тодорхойлох, зураг төсөл боловсруулахад шаардагдах инженер-геологийн үзүүлэлтүүдийг нарийвчлан тогтоох, геологи орчин, инженер-геологийн нөхцөлийн цаашдын хувиралт, өөрчлөлтөд үнэлэлт өгөх чадвартай мэргэжилтэнг бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино
(a) Математик, шинжлэх ухаан, инженерийн мэдлэгээ хэрэглэх чадвар [1.1], [1.2]
(b) Инженер геологи, геотехникийн чиглэлийн аливаа асуудлыг тодорхойлох, томъёолох, шийдвэрлэх чадвар [2.1]
(c) Ул хөрсний хээрийн болон лабораторийн туршилт явуулах төлөвлөгөө гаргах, туршилт хийх, үр дүнг шинжлэх, тайлалт хийх [2.2]
(d) Насан туршийн боловсролын хэрэгцээг ойлгож суралцах чадвар [2.4]
(e) Мэргэжлийн болон ёс зүйн хариуцлагаа ухамсарлах [2.5]
(f) Олон чиглэлийн мэргэжлийн багт ажиллах чадвартай байх [3.1]
(g) Харилцааны ур чадвар [3.2] (h) Дасан зохицох сэтгэлгээтэй байх [4.1]
(i) Орон зайн сэтгэлгээтэй байх [4.3]
(j) Системтэй сэтгэх [4.3]
(k) Инженер геологийн зураг боловсруулах, зураглал хийх чадвар [4.4]
(l) Инженерийн бүтээлч сэтгэлгээтэй байх [4.5]
Төслийн инженер геологи, геотехникч, Орд, уурхайн инженер геологи, геотехникч, Ахлах инженер геологи, геотехникч, Судлаач, Ахлах менежер, Ерөнхий менежер