Барилга, архитектурын сургууль
Усны нөөц, усжуулалт
Хөтөлбөрийн индекс - 078808
4
133
Усны нөөц, усжуулалт
2023
"Гадаргын болон газар доорх усны нөөцийг бүрдүүлэх замаар усны аж ахуйн цогцолбор байгуулж, усжуулах ажлын төлөвлөлт, услалтын системийн байгууламжийн угсралт, ашиглалтын үндсэн мэдлэгийг эзэмшиж, усны нөөцийг нэгдмэлээр ашиглах хамгаалах загвар, төсөл хөтөлбөр боловсруулах чадвартай мэргэжилтэн бэлтгэнэ."
"Хөтөлбөрийн боловсролын зорилтуудыг дараах байдлаар тодорхойлсон.
ЗОРИЛТ А: Төгсөгчид нь усны нөөц, усжуулалтын тулгамдаж буй асуудлуудыг тодорхойлж, төлөвлөлт хийхэд байгалийн ба нийгмийн ухаан, инженерийн суурь ухагдахуунаар дамжуулан үндсэн суурь мэдлэг, чадвартайгаа батлан харуулсан байна.
ЗОРИЛТ Б: Төгсөгчид нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон тогтвортой хөгжлийг хангах усны нөөцийг нэгдмэлээр ашиглах, хуваарилах, хамгаалах төсөл хөтөлбөр гүйцэтгэдэг, мэргэжлийн өндөр мэдлэгтэй, өрсөлдөх чадвартай мэргэжилтэн байна.
ЗОРИЛТ В: Төгсөгчид нь нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, үр дүнтэй хамтын ажиллагааг хэрэгжүүлэгч, баг хамт олноо чадавхжуулж, дадлагажуулдаг, шинийг санаачлагч, зан харилцааны хувьд төлөвшсөн манлайлагч байна.
ЗОРИЛТ Г: Төгсөгчид нь мэргэжлийн ёс зүйг ухамсарлаж хэрэгжүүлдэг, нийгмийн эрх тэгш болон олон талт байдлыг харгалзан үздэг, тогтвортой хөгжил ба хүрээлэн буй орчны төлөв байдлыг чухалчлан анхаардаг, нийгмийн эрүүл мэндийг хамгаалах зэрэг олон талт мэдлэг, чадвартай хариуцлагатай инженер байна."
"Шинжлэх ухаан, салбар чиглэлийн мэдлэг
Шинжлэх ухааны ерөнхий суурь мэдлэг
Салбар чиглэлийн суурь мэдлэг
Салбар чиглэлийн ахисан түвшний мэдлэг, арга, хэрэгслүүд
Хувь хүний болон мэргэжлийн чадвар, хандлага
Шинжлэн судлах, асуудал шийдвэрлэх чадвар
Туршилт, судалгаа хийх, мэдлэг бүтээх чадвар
Системтэйгээр сэтгэх чадвар
Хувь хүний чадвар ба хандлага төлөвшил
Мэргэжлийн чадвар ба хандлага төлөвшил
Багаар ажиллах чадвар
Харилцааны чадвар
Гадаад хэлээр харилцах чадвар
Нийгэм болон байгууллагын хүрээнд шинийг сэтгэх, зохиох, бүтээх хэрэглэх чадвар
Аливааг бүтээх, шийдэл гаргахдаа гадаад орчин ба нийгэмд ямар үр нөлөөтэйг тодорхойлох, үнэлэх чадвар
Аливааг бүтээх, шийдэл гаргахдаа байгууллага ба бизнесийн хүрээнд ямар үр нөлөөтэйг тодорхойлох, үнэлэх чадвар
Аливааг бүтээхийн тулд шинэ санаа гаргах чадвар
Шинэ санааг зохиомжлох, төлөвлөх, загварчлах чадвар
Шинэ санааг хэрэгжүүлэх чадвар
Бий болсон үр дүн хэрэглэх, үнэлэх чадвар
Манлайлах чадвар
Интерпренер чадвар"
"Төр захиргааны байгууллага,
Яам тамгын газар
Аймаг сумдад
Уул уурхайн салбарт
Зам гүүрийн байгууламжинд
Орон сууц нийтийн аж ахуйн газарт
Ус сувгийн удирдах газарт
ХАА, Байгаль орчин хамгаалах газруудад
Сэргээгдэх эрчим хүч
Боловсролын байгуулагад"