Global Hybrid Classroom (GHC) хөтөлбөрийн хүрээнд БНХАУ-ын Цинхуа Их Сургуулиас ШУТИС-ийн оюутнуудад санал болгосон хичээлүүдийг онлайнаар судлах сонирхолтой оюутнуудыг урьж байна.

ШУТИС болон Глобал MOOC ба Онлайн Боловсролын Альяансын (https://mooc.global/) хамтын ажиллагааны хүрээнд Global Hybrid Classroom (GHC) (https://mooc.global/hybrid-classroom/) хөтөлбөрөөр ШУТИС-ийн оюутнуудад 2024-2025 оны хичээлийн жилийн хаврын улиралд БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийн 23 хичээлийг онлайнаар, англи хэл дээр, үнэ төлбөргүй судлахыг санал болгож байна.
Сонирхсон оюутнууд хавсаргасан 3 файлыг (1. Хичээлүүдийн жагсаалт_Excel; 2. Хичээлүүдийн хөтөлбөр, товч агуулга_ZIP; 3. Оюутнууд бүртгүүлэх зааварчилгаа_PDF) үзэж, мэдээллүүдийг судлаад зааварчилгааных нь дагууд Онлайн сургалтад бүртгүүлж, онлайнаар суралцана уу.
Тодруулах зүйл, асуулт үүсвэл Нээлттэй боловсролын төвийн захирал Д.Ганбаттай (Утас: 9917004; Email: ganbatda@must.edu.mn) холбогдоно уу!
НЭЭЛТТЭЙ БОЛОВСРОЛЫН ТӨВ
Артишок-эрдэм шинжилгээ, инновац 2025 эрдэм шинжилгээний хурал
Соёлын сар эхэллээ
"ШУТИС хятадад суралцагчид 3" чуулга уулзалт
"ШУТИС хятадад суралцагчид 3" чуулга уулзалтаа зохион байгуулна
Эрхэм хүндэт оюутан та бүхнийг эрдэм шинжилгээний шилдэг өгүүлэл шалгаруулалтад оролцохыг урьж байна.