• Сургууль

    Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

  • Хөтөлбөр

    Бизнесийн удирдлага

    Хөтөлбөрийн индекс - 041301

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

  • Мэргэжил

    Бизнесийн удирдлага

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    2013

Менежмент, бизнесийн удирдахуйн чиг үүргүүдийн суурь болон үндсэн мэдлэг, глобал чиг хандлага, мэдээллийн технологийн мэдлэгийг эзэмшсэн боломжит хэрэгслийг ашиглан асуудлыг шийдвэрлэх чадвар чадамжийг эзэмшсэн, ёс зүйтэй, шүүмжлэлт сэтгэлгээ бүхий, багаар ажиллах, идэвхжүүлэх, зөрчилдөөнийг даван туулахад болон харилцааны өндөр ур чадвартай манлайлагчийг бэлтгэнэ.

Зорилт 1:    Ажил, мэргэжлийн хувьд өсөж дэвших, ахисан түвшний зэрэг эзэмших, судалгааны чиглэлээр суралцах хүчирхэг үндэс суурь болсон мэдлэгтэй, түүнчлэн бизнес эрхлэх үйл ажиллагааг эхлүүлэх, хөгжүүлэх мэдлэгтэй болсон байна.
Зорилт 2:    Өөрчлөлтөд дасан зохицох хэрэгцээг хүлээн зөвшөөрч, нийгэм, эдийн засаг, технологи, глобал өөрчлөлтөд бие даан, насан туршид суралцах ур чадвар, чадамжийг эзэмшүүлсэн байна.
Зорилт 3:    Багаар ажиллах, багийн хөгжил, хувьсалд хамтдаа хөгжиж, чадварлаг манлайлагч байж, байгууллагын дотоод харилцаа, үр дүнтэй ажиллах чадвартай болсон байна.
Зорилт 4:    Дэлхийн хэмжээнд бизнес, худалдаа, үйлдвэрлэлд эерэг хувь нэмэр оруулах, бизнесийн янз бүрийн оролцогч талуудын хоорондын ёс зүйн зөрчил, нийгмийн хариуцлагын асуудлыг тодорхойлж, дүн шинжилгээ хийх чадвартай болсон байна.
 

(A.1). Эдийн засаг, удирдахуйн ухаан, тоон мэдээлэл боловсруулах, бизнесийн удирдлагын суурь мэдлэгтэй байх.

(A.2). Нягтлан бодох бүртгэл, санхүү, маркетинг, менежмент, удирдахуйн ухаан, бизнесийн эрх зүйн чиглэлийн гол онол, практикийг тодорхойлж, тайлбарлах.

(A.3). Бизнес аналитик, хүний нөөцийн менежмент, төслийн менежмент, хэрэглэгчийн зан төлөв, маркетингийн судалгаа, шинжилгээ, олон улсын эдийн засаг, бизнесийн стратеги, цахим бизнес, мэдээллийн технологийн онол, практикын мэдлэгийг эзэмших;

(D.1). Гадаад орчин, нийгэм, эдийн засаг, улс төр, бизнесийн эрх зүй, соёлын үндсэн зарчим, чиг хандлагыг тодорхойлж, үнэлж, шинжлэх чадвар.

(D.2). Байгууллагын болон бизнесийн асуудал, нөхцөл байдлыг үнэлэх, шинжлэх чадвар;

(D.3).   Эдийн засаг, менежмент үйл ажиллагааны шаардлага, чиг үүргийг тодорхойлох, загварчлах, зорилгод нийцүүлэх, төслийн менежментийн хөгжүүлэх буюу бизнес загвар, санааг тодорхойлох чадвар;

(D.4.1).Асуудлыг тодорхойлох, шийдвэрлэх, үр дүнг тооцох, шийдэл боловсруулах;

(D.4.2).Глобал хэмжээнд эдийн засаг, маркетинг, менежментийн үзэл баримтлалд дүн шинжилгээ хийх.

(B.1).  Асуудлыг тодорхойлох, мэдээлэл цуглуулах, тооцоолох, шинжлэх, нотлох баримтыг үнэлэх, дүгнэлт хийх

(B.2).  Таамаглал дэвшүүлэх, судлагдсан байдлын тойм судалгаа хийх, туршилт, судалгаа хийх, таамаглалыг шалгаж, батлах.

(B.3).  Тухайн асуудлыг цогцоор нь системтэйгээр судалж, оновчтой, зүй зохист шийдлийг гаргах.

(B.5.2). Хувь хүний карьер төлөвлөлттэй; цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах;

(C.2.3). Цахим хэрэгслийг ашиглах, харилцах чадвар, мэдлэгтэй байх;

(B.4.1). Шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох чадвар;

(B.4.2). Шүүмжлэлтэй сэтгэлгээг ашиглах чадвар; Зохих эрсдэлийг хүлээх чадвар;

(B.5.1).Мэргэжлийн ёс зүйтэй, шударга, үүрэг, хариуцлагатай, тууштай байх; асуудалд мэргэжлийн үүднээс хандах чадвар

(B.5.3).Үр дагаврыг үнэлэх, сонголт хийхдээ ёс зүйн удирдамжийг ашиглах.

(C.1.1). Багаар ажиллах чадвар; багийн манлайлал;

(C.1.2). Байгууллагын дотоод харилцаа, бүлэг дотор үр дүнтэй ажиллах   чадвар;

(C.2.1).  Оролцогч талуудтай бичгээр харилцах чадвар;

(C.2.2).  Мэдээллийг тохирох хэрэгсэл ашиглан амаар илэрхийлэх чадвар;

(C.3.1).  Гадаад хэлээр харилцааны, бичгийн ур чадвар;

(D.4.3).  Бизнес төлөвлөгөө, төлөвлөлтийн үе шат, арга, нөөцийн хуваарилалт, хийх ажлын жагсаалт, төсөв боловсруулах, тактик боловсруулах чадвар;

(D.5).     Хэрэгжүүлтийн төлөвлөгөө боловсруулах, нөөцийг хуваарилах, зорилготой уялдуулах, батлах, хэрэгжүүлэх,

(D.6.1).  Үр ашигт болон үр дүнтэй байдлыг харгалзах; ү.а-ны процесийн харилцан ажиллагааг хангах чадвар; байнгын сайжруулалт, дэмжлэг; сайжруулалт, шинэчлэлт, өөрчлөлтийг төлөвлөх чадвар; үйл ажиллагааны менежментийн асуудлуудыг шийдвэрлэх чадвар;

(D.6.2).  Дуусгах, ашиглалтаас, хэрэглээнээс гаргах асуудал, байгаль орчны асуудлыг харгалзах, анхаарах чадвар;

(B.4.3).  Бие даан, тасралтгүй суралцах чадвар
 

  1. Өгөгдлийн шинжээч
  2. Дижитал маркетинг ба стратегийн менежмент
  3. Бизнес хөгжлийн мэргэжилтэн
  4. Төслийн менежер
  5. Бизнесийн үнэлгээ болон удирдах түвшний менежер
  6. Стратегийн зөвлөх
  7. Удирдлага зохион байгуулалтын шинжээч
  8. Бүтээгдэхүүн харицсан менежер
  9. Хэрэглэгчийн харилцааны менежер
  10. Үйл ажиллагаа хариуцсан менежер
Хөтөлбөрийн видео танилцуулга