• Сургууль

    Менежментийн сургууль

  • Хөтөлбөр

    Бизнесийн удирдлага

    Хөтөлбөрийн индекс - 041301

  • Жил

    4

  • Цуглуулах кредит

    125

  • Мэргэжил

    Бизнесийн удирдлага

  • Хөтөлбөр (мэргэжил) хэрэгжүүлж эхэлсэн огноо

    1990

Бизнесийн удирдлагын үндсэн чиг үүргүүдийн онолын суурь мэдлэг, стратегийн удирдлага, төслийн менежмент ба бизнес процессын менежментийн мэргэжлийн мэдлэг, аналитик ба бүтээлч сэтгэлгээг хослуулан асуудал шийдвэрлэх чадамжтай, дижитал технологийн хэрэглээг эзэмшсэн, харилцах ба хамтран ажиллах чадвартай ёс зүйтэй бизнесийн удирдлагын мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилт 1:    Бизнесийн салбарт өрсөлдөх чадвартай, өндөр чадамжтай үнэ цэнэ бүхий мэргэжилтэн: Бизнесийн удирдлага, маркетинг, санхүү, хүний нөөц, үйл ажиллагааны удирдлага болон бусад чиглэлд үр дүнтэй, хариуцлагатайгаар ажиллаж, байгууллагын гүйцэтгэлд бодит хувь нэмэр оруулах, хөгжүүлэх мэдлэгтэй болсон байна

Зорилт 2:    Манлайлал болон стратегийн удирдлагын чадвар эзэмшсэн мэргэжилтэн: Асуудал шийдвэрлэх, төлөвлөлт хийх, багаар ажиллах, багийг удирдах, үр дүнтэй харилцах зэрэг удирдлагын болон стратегийн чадамжаа хөгжүүлж, байгууллагын өсөлт хөгжил, инновацийн үйл явцад идэвхтэй оролцдог байна.

Зорилт 3:    Ёс зүй, тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч: Бизнесийн ёс зүй, шударга байдал, тогтвортой хөгжлийн зарчим, нийгмийн хариуцлагыг ажлын байр, шийдвэр гаргалт, харилцаанд бодитоор хэрэгжүүлж, нийгэмд эерэг нөлөө үзүүлдэг байна.

Зорилт 4:    Тасралтгүй суралцагч, дасан зохицох өндөр чадвартай мэргэжилтэн: Хөдөлмөрийн зах зээлийн өөрчлөлт, технологийн шинэчлэл, глобал чиг хандлагад уян хатан дасан зохицож, мэргэжлийн өсөлт хөгжлөө тасралтгүй үргэлжлүүлэн шинэ ур чадвар эзэмших чадвартай болсон байна.

Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгүүд (PLOs)

  1. Бизнесийн стратегийн сэтгэлгээ
  2. Өгөгдөлд суурилсанд бизнесийн процессын удирдлага
  3. Хиймэл оюун, мэдээллийн технологийг ашиглах ур чадвар
  4. Манлайлал ба харилцаа: Идэвхжүүлэлт, багийн ажиллагаа, зөрчил зохицуулалт
  5. Бие даан болон багаар, ёс зүйтэй, хариуцлагатай ажиллах ур чадвар

Төгсөгчдийн ажиллах гол ажлын байрууд

  1. Бизнес хөгжлийн менежер
  2. Төслийн менежер
  3. Бизнесийн үнэлгээ, стратегийн зөвлөх
  4. Удирдлага зохион байгуулалтын шинжээч
  5. Бизнес процессын шинжээч
  6. Бүтээгдэхүүн, үйлчилгээ хариуцсан менежер
  7. Үйл ажиллагааны менежер
  8. Стратеги төлөвлөлтийн мэргэжилтэн
  9. СтартАп хөгжүүлэгч, үндэслэгч
Хөтөлбөрийн видео танилцуулга