link
Манай сургууль ХБНГУ-н Кемниц хотын ТИС-тэй хамтран санаачилж эхэлсэн зуны семинар өргөжин тэлж өдгөө Герман, Монгол, Орос, Хятад 4-н улсын сургуулиудыг нэгтгэсэн зуны уламжлалт сургалт болон тогтоод байна. 2016 оны зуны сургалт БНХАУ-н Харбин хотын ШУТИС дээр амжилттай зохион байгуулагдлаа.
2016 оны 7-р сарын 11-ээс 15-ны хооронд болсон энэхүү сургалтанд, Монгол улсаас ШУ-ны доктор Т.Уранчимэг /БХТ-н захирал/, ШУ-ны доктор Р.Наранцэцэг /ГХИ-н профессор/, Г.Ариунаа /ГХИ-н ахлах багш/, Доктор Ц.Хүрэлбаатар /МХТС-н ахлах багш/, Ц.Эрдэнэсайхан /МХТС-н багш/, А.Эрдэнэтуяа /МехТС-ийн ахлах багш/, П.Чойсүрэн /МехТС-ийн ахлах багш/, Л.Төмөрчөдөр /ЕНИ-н системийн инженер/ болон Тээврийн сургуулийн багш М.Бямбасүрэн нар оролцож илтгэл тавьж хэлэлцүүллээ.
Энэ удаагийн сургалт нь Хятад улсад болж байгаагаараа мөн анх удаа Доктор оюутнуудын урьдчилсан хамгаалалтын хэлэлцүүлэг (PhD Forum) хийгдэсэнээрээ онцлогтой байв. Харбины ШУТИС-н санаачлагаар 4-н сургууль зуны сургалтыг тогтмол явуулах тухайд гэрээ байгуулан гарын үсэг зурж баталгаажуулснаас гадна ирэх жил зуны сургалт явуулах сургуулиа товлолоо. 2017 оны зуны сургалт 7-р сарын эхний долоо хоногт багтан ХБНГУ-н Кемниц хотын ТИС дээр зохион байгуулагдахаар болов.
Жил бүр шилдэг 1 өгүүлэлийг илтгэгчийн хамтаар шалгаруулдаг уламжлал ёсоор 2016 оны шилдэгээр ХБНГУ-н доктор оюутан Парш Филлип (Parsch Philip) “On designing reliable and energy-efficient MACs for Unidirectional nodes” илтгэлээрээ шалгарав.
Жилээс жилд хүрээгээ тэлж байгаа зуны сургалт маань ирэх жил инженерийн чиглэлээр илтгэл, өгүүлэл, доктор оюутны урьдчилсан хамгаалалтын хэлэлцүүлэг, профессоруудын лекцийг хүлээн авахаар төлөвлөж байна.
Эрхэм багш, судлаачид, магистр болон доктор оюутнууд та бүхнийг ирэх 2017 оны зуны сургалтанд өргөнөөр оролцохыг урьж байна.
Өмнөх үйл явдлын мэдээг дараах холбоосуудаар орж үзнэ үү.
2016 оны зуны сургалтын мэдээ Хятад хэл дээр (http://202.118.192.149/xww/jlhz/28146.htm )
2015 оны зуны сургалт (http://must.edu.mn/mn/content/show/id/5089)
2014 оны зуны сургалт (http://must.edu.mn/mn/content/show/id/1863 )
2013 оны зуны сургалт (http://www.must.edu.mn/mn/content/show/id/1464 )
2012 оны зуны семинар (http://www.must.edu.mn/mn/content/show/id/1105 )
Багшийн хөгжлийн төв
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School