Монголын геологийн албаны ойг тэмдэглэв

Монголын Геологийн алба үүсч хөгжсөний 77 жилийн ойн нэрэмжит эрдэм шинжилгээний бага хурал ШУТИС-д болов. Академич О.Төмөртогоо, Р.Барсболд нарын олон эрдэмтэд түүхэн болон судалгааны шинэлэг үр дүнгээсээ илтгэв. Саяхан АНУ-ын Харвардын их сургуульд  докторын зэрэг хамгаалсан залуу эрдэмтэн Б.Уянгын илтгэлийг геологичид ихэд сонирхож байв.

Хурлын дараа геологич эрдэмтэд багш нарын тухай баримтат кино үзүүлэв.

Амралтын өдөр 10 сарын 22 нд “ Цэцээ гүний намар” явган аялал, оргил булаалдах тэмцээнээр өндөрлөв. Уралдааанд таквиндогийн мастер    Оюунтөгс ахлагчтай ШУТИС-ийн геологийн 4 дүгээр ангийн баг түрүүлж алтан медаль хүртлээ.

Оюунтөгс ахлагчтай ШУТИС-ийн геологийн 4 дүгээр ангийн оюутнууд  оргил булаалдах тэмцээнд түрүүллээ.