ШУТИС-д “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа аян”-ы нээлт боллоо

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Тамгын дарга Ш.Чинбат тус аяныг нээж үг хэлэн оюутан, залуучуудад “Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа” аяны зорилго болон залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн тухай мэдээлэл өглөө. Эрүүл мэндийн даатгалын газрын байцаагч Б.Эрдэнэтуяа Эрүүл мэндийн даатгалыг бөглүүлснээр оюутан залууст ямар ямар давуу талууд байдаг талаар оюутнуудад дэлгэрэнгүй мэдээлэл өгөв. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн Б.Майцэцэг оюутан, залуучуудад 2013 онд НЭМХ, ДЭМБ-аас хийсэн “Дэлхий дахинаа суурилсан эрүүл мэндийн судалгаа”-ны тайлангаас залуучуудын эрсдэлт зан үйл, эрүүл мэндийн талаар зөвлөгөө мэдээлэл өглөө.

Уг аянд Коосен загварын ТДС–ийн 97 суралцагч, Коосэн, хамтарсан бакалаврын хөтөлбөрийн 46 оюутан, ШУТАС 16 оюутан нийт 160 гаруй оюутан, суралцагчид оролцов.

Мөн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар оюутан залуучуудаас  асуулга судалгаа авлаа. 

Уг аяны хүрээнд оюутнуудыг ЭМД хамруулж мөн дотуур байрны оюутнуудад  зориулсан сургалт болон үзлэгийг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 17.00 цагт ШУТИС-ийн Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулахаар болжээ.

Оюутны хөгжил, үйлчилгээний алба