ШУТИС-ийн оюутны “ЭРДМИЙН XVII ЧУУЛГАН”-ыг угтсан цуврал №2 лекц боллоо

Монгол улсын ардын багш, академич Ч.Авдайн нэрэмжит ШУТИС-ийн оюутны “Эрдмийн XVII чуулган”-ыг угтсан цуврал №2 лекцийг 2017.02.10-ны өдөр 16:20 цагаас хичээлийн 1-р байрны хурлын танхимд зохион байгууллаа.

Тус лекцийг:

  • “Судалгааны ажлыг хэрхэн бичиж, илтгэх вэ?” сэдвээр ГУУС-ийн  Геологи, гидрогеологийн салбарын профессор, доктор (Ph.D),  2016 оны шилдэг судлаач багш С.Жаргалан,
  • “Эдийн засгийн тооцоолол, судалгааны арга аргачлал” сэдвээр Уул уурхайн менежментийн профессор, доктор (Ph.D) Б.Оюунчимэг нар тус тусийн сэдвийн хүрээнд  уншлаа.

Лекцэнд ШУТИС-ийн 8 салбар сургуулийн нийт 239 оюутан, 13 багш хамрагдлаа. Үүнд:

  • ГУУС:    75 оюутан,  7 багш
  • БУХС:   57 оюутан,  2 багш
  • ҮТС:      51 оюутан,  2 багш
  • ХШУС:  17 оюутан
  • БАС:     14 оюутан,  2 багш
  • МХТС:  11 оюутан
  • ЭХС:      9 оюутан
  • МехТС:  5 оюутан

Лекцийн эндээс үзнэ үү.

Лекц уншсан эрдэмтэн багш нартаа баярлаж талархсанаа нийт оюутан залуучуудынхаа өмнөөс илэрхийлье.

Лекцэнд хамрагдаж амжаагүй оюутнууддаа online-аар хүргэж байгаа болно.

ОЮУТНЫ ХӨГЖИЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА