“MIT-ийн туршлагаас суралцахуй” сэдэвт цуврал сургалт зохион байгуулав

Сургалт 2017 оны 3 дугаар сарын 20-ноос 4 дүгээр сарын 05-ны хооронд Е-604 тоот танхимд явагдлаа.

2017 оны 03-р сарын 20-ны өдөр. Хүний суралцахуй ба танин мэдэхүйн онол, сэтгэхүйн хөгжлийн үе шат, блүм таксономи, оюутны сэтгэлгээний моделийг тодорхойлох арга, суралцахуйд оюутныг сэдэлжүүлэх нь сэдвээр MIT-ийн сургагч багш, CDIO хөтөлбөрийн мастер багш, ҮТС-ийн дизайны салбарын эрхлэгч, доктор, дэд профессор Д.Түмэнболд сургалт явууллаа. MIT-ийн Сургахуй ба Суралцахуйн лабораторийн үйл ажиллагаа, багшлах эрхийн сургалтаар багшаа бэлтгэдэг, хөгжүүлдэг, мэргэжлийг нь дээшлүүлдэг туршлагыг хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа.

2017 оны 03-р сарын 22-ны өдөр. “Идэвхтэй суралцахуйн арга” сэдэвт сургалтыг MIT-ийн сургагч багш, ГХИ-ийн  ахлах багш Д.Туяа  хөтлөн явууллаа. Өмнөх лекцийг дүгнүүлэх /MUD card ашиглан/,  бодлыг нь бичүүлэх, асуулт тавиад санал хураах (clickers or no clickers), зураг харуулж асуулт асуух, бөмбөг шидэж дамжуулах, асуултын карт (хичээлийн төгсгөлд тохирно) зэрэг лекцийн танхимд ашиглаж болох идэвхтэй суралцахуйн зарим аргуудаас суралцлаа. Бүтээлч сэтгэлгээний олон аргуудыг хэрэглэсэн сонирхолтой сургалт боллоо.

2017 оны 03-р сарын 27-ны өдөр. “Сургалтын үр дүнг тодорхойлох нь” сэдэвт сургалтыг MIT-ийн сургагч багш, CDIO хөтөлбөрийн багш, МехТС-ийн ахлах багш  Дэлгэрнасан удирдан явуулж, Specific-Тодорхой, Measurable-Хэмжигдэхүйц, Realistic-Бодитой, Student centered-Оюутан төвтэй байхаар сургалтын үр дүнг  тодорхойлох дадлага хийлээ.

2017 оны 03-р сарын 29-ний өдөр. “Идэвхтэй сургалтанд ICT ашиглах нь” сэдэвт сургалтыг MIT-ийн сургагч багш, МехТС-ийн  техникийн механикийн тэнхимийн профессор, доктор Д.Ганбат хөтлөн явууллаа. Plickers.com- тухайн эгшинд  оюутнуудыг үнэлэх, үнэлгээг цуглуулах, хадгалах энгийн  бөгөөд хүчтэй хэрэгсэл, Padlet.com- онлайн хэлэлцүүлгийн самбар үүсгэх хамгийн  энгийн арга, Classroom.google.com- цаасгүйгээр сургалтын материал бэлтгэх, тараах, оюутнуудын даалгаврыг шалгах, үнэлгээг оруулах сургалтын  онлайн платформ юм. Сургалтын явцад MIT-MUST 2nd group google classroom нээж  хамрагдсан багш нар дадлага хийлээ.

2017 оны 04-р сарын 03-ны өдөр. "Багшийн ур чадвар" сэдвээр MIT-ийн сургагч багш,  БАС-ийн дэд захирал, доктор, дэд профессор Х.Азжаргал, "Идэвхтэй  сургалтын аргууд" сэдвээр БуХС-ийн ахлах багш, доктор Д.Баярмаа нар сургалт хийлээ. Колбийн суралцахуйн цикл, лекц болон семинарын хичээлд ашиглах идэвхтэй суралцахуйн арга, багшийн дуу хоолойн өнгө, нүдний контакт, биеийн хөдөлгөөн, үйлдэл, бүтээлч байдал оюутны амжилтанд хэрхэн нөлөөлдөг тухай ярилцаж зарим аргыг туршиж үзлээ.

2017оны 04-р сарын 05-ны өдөр. "Сургалтын үнэлгээ" сэдэвт сургалтыг MIT-ийн сургагч багш, ХШУС-ийн Физикийн тэнхимийн эрхлэгч доктор, дэд профессор Г.Мөнхсайхан удирдан явууллаа. Сургалтын үнэлгээ нь оюутнууд руу чиглэх бус  оюутнуудтай хамт, оюутнуудад зориулж хийх үйл юм. Иймээс үнэлгээг боловсруулахдаа хичээлийн зорилго, оюутны мэдлэгийн үнэлгээний уялдаа холбоо, үнэлгээний бодитой бөгөөд найдвартай байх арга аргачлалыг тодорхойлж, тэдгээрийг үр дүнтэй ашиглах, тухайн хичээлийн болон ангийн үнэлгээ, багшлах үйл ажиллагааны үр дүнг үнэлэх үнэлгээнүүдийн хамаарлыг сайтар тооцох шаардлагатай болохыг физикийн хичээлийн жишээн дээр тайлбарлалаа. 

Сургалтыг амжилттай удирдан явуулсан багш нартаа талархал илэрхийлье.

БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ