Бүгд Найрамдах Словак улсын элчин сайд эрхэмсэг ноён Дусан Белла ШУТИС-д айлчиллаа

Бүгд Найрамдах Словак улсын Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд эрхэмсэг ноён Дусан Белла болон бусад төлөөлөгчид 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр ШУТИС-д айлчиллаа. Төлөөлөгчдийг  ШУТИС-ийн ректор Б.Очирбат  болон МехТС-ийн захирал Д.Цолмонбаатар, ГХХА албаны дарга Т.Ууганбаяр болон БНСУ-аас Монгол улсад суугаа  Өргөмжит консул, МехТС-ийн профессор Д.Готов нар хүлээн авч уулзаж хамтарсан төсөл болон цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.

Талууд дараах чиглэлүүдээр хамтарч ажиллахаар болсон.  Үүнд:

  • Хамтарсан төсөл хэрэгжүүлэх
  • ERASMUS PLUS хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлэх
  • 3 орныг хамарсан хамтын ажиллагааг хөгжүүлэх /Монгол улс, БНСУ, БНХАУ/

Дээрх чиглэлүүдийн хүрээнд хамтарч ажиллах салбарыг тогтоон ШУТИС-аас саналаа ирүүлэхийг Ноён Дусан Белла хүссэн бөгөөд Словакийн техник технологийн их сургуулиудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэвшүүлсэн санал дагуу хамтын ажиллагааг хөгжүүлэхэд  дэмжиж ажиллахаа мэдэгдсэн юм.