ГУУС-ийн оюутан М.Динадил “Classic Powerlifting World Cup-2017” тэмцээнээс хасах 74 кг жинд суултын төрлөөр хүрэл медаль хүртлээ

Classic Powerlifting “Оюутны дэлхийн аварга-2017” тэмцээнээс Монголын Поуерлифтингийн нэгдсэн холбооны  хасах 74 кг жингийн шигшээ багийн “Phoenix Gym”-ийн тамирчин спортын дэд мастер ШУТИС-ийн ГУУС-ийн Газрын тосны өрөмдлөгийн инженерийн IV курсын оюутан М.Динадил хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр 2017 оны долдугаар сарын 11-16-ны өдөр Бүгд Найрамдах Өмнөд Африк Улсын Потчерструм хотод зохиогдсон IPF холбооноос зохион байгуулагдсан Claassic Powerlifting-ийн Универсиад Их наадамд ШУТИС-ийг төлөөлөн хасах 74 кг-ын жинд амжилттай оролцлоо.

Суултын төрлөөр 195 кг өргөж хүрэл медаль хэвтээ шахалтаар 117,5 кг өргөж 5-р байр, таталтын төрлөөр 225 кг өргөж 4-р байр нийлбэр дүнгээр 537,5 кг өргөж  шагналт 5-р байрт шалгарлаа

М.Динадилд сурлага спортын өндөр амжилт хүсье!

БИЕИЙН ТАМИР СПОРТЫН ТЭНХИМ