Клубүүдийн нээлттэй өдөрлөг-2017 боллоо

ШУТИС-ийн клубүүдийн нээлттэй өдөрлөг 2017 оны 9 дүгээр сарын 20-нд МХТС, МехТС, 21-нд ҮТС, БуХС, 22-нд хичээлийн I, II байранд тус тус зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн нэгдсэн арга хэмжээ 2017 оны 9 дүгээр сарын 22-нд 12:00 цагт хичээлийн I байр “Хурлын танхим”-д боллоо. Өдөрлөгт нийт 20 клуб оролцсон. Нэгдсэн арга хэмжээг хөтлөгчийн клубийн ахлагч ГУУС-ийн оюутан Г.Мөнх-Эрдэнэ өдөрлөгийн ерөнхий арга хэмжээг хариуцан ажиллав.      

 

Нэгдсэн арга хэмжээг СБЗГ-ын дарга доктор, дэд профессор Д.Гэрэлт-Од  нээж оюутнууддаа баяр хүргэж үг хэллээ. Мөн ГУУС-ийн УУС-ын багш Б.Улаанбаатар “Клубийн оюутны давуу тал, ач холбогдол” сэдвийн хүрээнд мэдээлэл хийж оюутнуудаа клубээр хөгжих боломжтойг уриаллаа.

 Нэгдсэн арга хэмжээнд урлагийн клубүүдийн авьяаслаг оюутнууд мэндчилгээ дэвшүүлэн оролцоо.

1.      МХТС-д 2017 оны 9 дүгээр сарын 20

2.      МехТС-д 2017 оны 9 дүгээр сарын 20

3.      ҮТС-д 2017оны 9 дүгээр сарын 21

4.      БуХС-д 2017 оны 9 дүгээр сарын 21

5.      Хичээлийн I, II байранд 2017 оны 9 дүгээр сарын 22

Өдөрлөгийн үеэр клубүүдэд нийтдээ 600 гаруй оюутан бүртгүүлсэн байна.

Оюутны соёл, үйлчилгээний алба

Клубүүд