Ахмадуудаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан 9 дүгээр сарын 30-нд ШУТИС-д ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт сууж буй ахмадуудаа хүлээн авлаа. Тус арга хэмжээнд ШУТИС-ийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд Х.Энхжаргал, Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Н.Ганзориг, Ахмадын зөвлөлийн орлогч дарга Ч.Бямбажав болон бүрэлдэхүүн сургуулийн захирлууд оролцлоо.

Ахмадын зөвлөлийн орлогч дарга Ч.Бямбажав тус баярын хурлыг нээн үг хэлж, өнгөрсөн зун БНХАУ-ын Манжуур хотоор ахмадуудтай аялсан тайлан танилцууллаа. Санхүү, хөрөнгө оруулалт эрхэлсэн дэд захирал Л.Баяр-Эрдэнэ ахмадуудад ШУТИС-ийн өнөөгийн байдал болон цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Мөн ШУТИС-ийн авьяаслаг оюутнууд өөрсдийн бэлтгэсэн урлагийн номер үзүүлэв. Нэгдсэн арга хэмжээний дараа ШУТИС-ийн Захиргаанд ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан ахмадуудыг удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг гардууллаа. ШУТИС-ийн нийт ахмадууддаа эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.