Богд хан уулын Баруун ширээт-Дугуй цагаан чиглэлд ШУТИС-ийн клубүүд явган аялав

ШУТИС-ийн клубүүд 2017 оны 10 дугаар сарын 8-ны өглөө 9 цагт Бурхантай хөшөөний урд цуглаж, Богд хан уулын Баруун ширээт-Дугуй цагаан чиглэлээр явган аялал хийгээд ирлээ. Аялалд 15 клубийн 130 гаран оюутан, Анарваан клубийн зөвлөх багш Б.Туяа, Оюутны соёл, үйлчилгээний албаны мэргэжилтэн Д.Цогзолмаа, Э.Баярмаа нар оролцов.

Аялалд хамрагдсан оюутнууд аяллын ач холбогдлыг ойлгож, клубүүдийн гишүүд хоорондоо танилцаж, уралдаан тэмцээнд оролцох зэргээр үр дүнтэй сайхан аялав. Тус арга хэмжээг ОСҮА, хөтлөгчийн клуб болон “Martins” клуб, клубүүдийн ахлагч нар туслалцаа үзүүлж хамтран ажилласан юм.

Оюутны соёл, үйлчилгээний алба

Клубүүд