ШУТИС-ийн Оюутны спортын III наадмын хүрээнд “ОЮУТНЫ СПОРТ” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний илтгэлийн уралдаан боллоо

Илтгэлийн уралдаан  нь 2017 оны 11 сарын 07 өдөр Төв номын сангийн 201 тоот өрөөнд боллоо. Тус тэмцээний шүүгчээр ХШУС-н Биеийн тамир спортын  тэнхимийн эрхлэгч О.Баатарзоригт  ХШУС-н ахлах багш ОУХМ, ОУХШ-ч Г.Ерөөлбат ХШУС-н багш Л.Пүрэврагчаа нар ажиллаа.

Тус тэмцээний  3-р байр ЭХС-н оюутан Г.Мөнхнасангын “Нийгэмд гүйцэтгэх спортын үүрэг” гэсэн сэдэвт илтгэл

4-р байр  ЭрдэнэтТС-н оюутан Б.Алтанбаярын “Фитнэсээр бие дааж хичээллэгч оюутнуудын бие бялдрын хөгжлийн үзүүлэлтүүдийг харьцуулсан нь” гэсэн сэдэвт илтгэл

5-р байр  МехТС-н оюутан М.Дөлгөөний “Оюутан тамирчдын хооллолт” гэсэн сэдэвт илтгэлүүд тус тус шалгарлаа.

Жич 1,2 –р байрт шалгарах илтгэл байсангүй гэж тэмцээний шүүгчид үзээд 3-р байраас эхлэн шалгарууллаа.

Оюутны соёл үйлчилгээний алба

Биеийн тамир спортын тэнхим