ГХИ-ийн АСТ-ийн япон хэлний багш, оюутнууд Япон Улсын Бүнкёо Их сургуулийн оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдаад ирлээ

ШУТИС, ГХИ болон Бүнкёо Их Сургууль нь 2011 онд сургалтын технологи болон оюутан солилцоог өргөжүүлэх зорилгоор сургууль хоорондын гэрээ байгуулсан. Гэрээний дагуу 2011-2017 онуудад Бүнкёо Их Сургуулийн багш болон оюутнуудыг  хүлээн авч зуны сургалт зохион байгуулж, 2012-2017 онуудад оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд ГХИ-ийн багш, оюутнууд жил бүр  Бүнкёо Их Сургуульд айлчилдаг.   Бүнкёо их сургуультай хамтын гэрээ байгуулан, оюутан солилцох, хамтарсан сургалт зохион байгуулах зэргээр үр бүтээлтэй хамтран ажиллаж ирсэн. Сургалтын арга, технологийг харилцан хөгжүүлэх, туршлага солилцох, хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх зорилготой.

2017-2018 оны хичээлийн жилийн оюутан солилцооны хөтөлбөрийн хүрээнд тус институтийн  ахлах багш С. Оюундэлгэр, 2-р курсын оюутан Б.Эрдэнэцэцэг, Г.Энхбадрал  нар нь дээрх гэрээний дагуу оюутан солилцооны хөтөлбөрт амжилттай хамрагдаад ирлээ.

   Бүнкёо их сургуулиас зохион явуулж буй  33 дэх удаагийн ”Шёотоосай”соёлын арга хэмжээ нь 2017.10.28-10.29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус сургуульд уг арга хэмжээнд оролцохоор сонирхон ирсэн багш нар болон зочдод монголын соёл, зан заншил, уламжлалт тоглоом, наадгай зэргийг танилцуулав. ГХИ-ийн  оюутнууд монголын соёлын тухай япон оюутнууд болон багш нарт танилцуулж, хэлний мэдлэг чадвараа дээшлүүллээ. Мөн тус сургуулийн захиралтай уулзан, оюутнууд сэтгэгдлээ хуваалцлаа.

   Япон улсын нийслэл Токио хотын бүс нутагтай танилцан, япон хүмүүсийн амьдралын  хэв маяг, ёс заншил болон орон сууц, хот төлөвлөлт, хөгжилтэй танилцан, Ёкохама хот, Асакүса,Эзэн хааны ордон, Токио цамхаг зэргийг үзэж сонирхлоо.

Мэдээг бэлтгэсэн:   ГХИ-ийн Ази судлалын тэнхим,  Япон хэл