2018 оны 2-р сарын 24-нд БАС-ийн Архитектурын салбарын зураг зүйн багш нар, Оюутны зөвлөл хамтран “Инженерийн зургийн автоматжуулалт” - VI олимпиадыг SolidWorks, AutoCAD гэсэн төрлөөр зохион явууллаа. Энэ тэмцээнд ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын 30 орчим оюутан хамрагдаж амжилттай оролцлоо.
Энэ тэмцээнд:
1-р байр В141110021 Н.Бат-Эрдэнэ
2-р байр В16135033 Л.Билгүүн
3-р байр В150210014 Э.Анударь
Тусгай байр В151100040 Н.Цэдэн- Иш нар
тус тус эзэллээ.
Тэмцээний тэргүүн байранд шалгарсан оюутнууд 2018 оны 3-р сарын 19-21-ний өдрүүдэд ОХУ-н Новосибирск хотод болох олон улсын олимпиадад оролцох юм.
Тэмцээнд хамрагдсан нийт оюутан суралцагчид болон тэмцээнийг зохион байгуулахад идэвх чармайлт гарган оролцсон багш нар, БАС-ийн захиргаа, Оюутны зөвлөлд талархал илэрхийлж цаашдын ажил, сурлага, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.
Зохион байгуулах комисс
Доктор, профессор А.Дамдинсүрэнгийн нэрэмжит “ГЕОДЕЗИ 2024” улсын олимпиадыг амжилттай зохион байгууллаа
Магистр, доктор оюутны “ЭРДМИЙН ЧУУЛГАН 2024” эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, шилдэг илтгэлүүдийг шалгарууллаа
АНУ-ын Юта мужийн сенатор Кэйт Гровер ШУТИС-д айлчлав.
“БОЛОВСРОЛЫН ШИНЭЧЛЭЛ-2024” үзэсгэлэнд ШУТИС оролцлоо
“Бадрах Энержи” ХХК-ийн НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ амжилттай зохион байгуулагдлаа
© 2005-2020 Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв