“Сүмитомо корпораци”-ийн нэрэмжит тэтгэлгийг 20 оюутанд гардуулав

ШУТИС нь Японы “Сүмитомо корпораци”-тай хамтран ажиллах гэрээг 2010 онд анх байгуулж байсан билээ. 2018 онд хамтран ажиллах гэрээгээ шинэчлэн байгуулснаар жил бүр 20 оюутанд 500 ам.доллартай тэнцэх төгрөгийн тэтгэлэг олгохоор болсон юм. Энэ жилийн тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаа 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Эрдмийн зөвлөлийн өрөөнд боллоо. Тэтгэлэг гардуулах ёслолын ажиллагаанд  дэд захирал Т.Намнан, Л.Баяр-Эрдэнэ, “Сүмитомо корпораци”-ийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын Ерөнхий менежер Фүживара Хирото, шинээр томилогдон ажиллах ерөнхий менежер Такааки Накагава, Тэтгэлэг хариуцсан менежер Ж.Гантуяа бусад албаны хүмүүс оролцож шалгарсан 20 оюутанд тэтгэлгийг нь гардуулан өглөө.

Тус байгууллага нь одоогоор Азийн 11 орны 41 их сургуулийн 1000 орчим оюутанд тэтгэлэг олгож байгаа бөгөөд 1996 оноос хойш өнөөг хүртэл давхардсан тоогоор нийт 10 мянга гаруй оюутанд тэтгэлэг олгосон байна.

 “Сүмитомо” корпорацийн Монгол дахь үйл ажиллагаа 1991 онд Монгол банкны алт цэвэршүүлэх төслөөр эхэлжээ. Тэд 1996 онд Ньюком болон Японы KDDI-тай хамтран үүрэн холбооны “Mobicom” компанийг үүсгэн байгуулж, мянга гаруй ажлын байрыг бий болгосон юм. Мөн 2004 онд нефтийн бүтээгдэхүүнийг орлох эрчим хүч болох ШНХ (LPG)-ийн импорт, борлуулалтын компанийг үүсгэн байгуулж Улаанбаатар хотын агаарын бохирдлыг багасгахад багагүй хувь нэмэр оруулжээ. 2009 оноос тус корпораци уул уурхайн тоног төхөөрөмжийн импорт борлуулалт, үйлчилгээний компанийг үүсгэн байгуулаад ажиллаж байна.

Тэтгэлэгт шалгарсан оюутнуудын мэдээлэл

1

Көк

Ерхулан

БАС

4

Иргэний ба үйлдвэрлэлийн барилга

2

Малшыбай

Улархан

ГУУС

4

Уул уурхайн ашиглалтын технологи

3

Өлзиймаа

Дөлгөөн

МеТС

4

Нисэх тээврийн механик

4

Мөнхөө

Бат-Эрдэнэ

МХТС

4

Мэдээллийн систем

5

Пүрэвдорж

Батдулам

ҮТС

3

Хүнсний инженерчлэл

6

Амаржаргал

Бямбасүрэн

БАС

3

Иргэний ба үйлдвэрлэлийн барилга

7

Энхтайван

Энхтүшиг

ЭХС

3

Цахилгаан хангамж

8

Отгонбаяр

Өлзийхутаг

ДаТС

2

Цахилгааны инженер

9

Мандах

Бадамхорол

БУХС

2

Бизнесийн удирдлага

10

Батбаатар

Нарнаа

ҮТС

2

Шим тэжээл судлал

11

Отгонбаяр

Намуун

МеТС

2

Нисэх техникийн механик

12

Батдэлгэр

Оюунчимэг

ДаТС

4

Комьпютер программ хангамж

13

Бямбацогт

Одончимэг

ГУУС

3

Ашигт малтмалын баяжуулалтын технологи

14

Мандах

Эрдэнэ

ХШУС

3

Хими технологич

15

Батзул

Цолмонгэрэл

ҮТС

2

Хүнс үйлдвэрлэлийн технологич инженер

16

Болдбаатар

Урангоо

ҮТС

1

Үйлдвэрлэлийн дизайн

17

Жанатхан

Мейрамбек

ГУУС

1

Уул уурхайн ашиглалтын технологи

18

Буяндэлгэр

Энхпүрэв

БАС

1

Иргэний ба үйлдвэрлэлийн барилга

19

Базаррагчаа

Хүслэнбаяр

БАС

1

Барилгын инженер

20

Нямаанямбуу

Есөнмөнх

ГУУС

1

Ашигт малтмалын баяжуулалтын технологи

Нийт тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.