Япон хэлний өдөрлөгийг Механик тээврийн сургуульд зохион байгууллаа

Гадаад хэлийг сонгон суралцах оюутнуудыг  идэвхжүүлэх, тухайн улс орны соёлыг сурталчилах ажлын хүрээнд  2018 оны 04 дүгээр сарын 13 –ны өдөр Механик тээврийн сургууль   дээр Япон хэлний өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү өдөрлөгөөр  ЭХС-ийн оюутан О.Болормаа” Хойд нутгийн хавар” дуу, ГХИ-ийн Япон хэлний ангийн оюутан Д.Энхжин уран  уншлага уншиж сонирхууллаа. Япон соёл, уламжлалыг танилцуулах зорилгоор юката /япон үндэсний хувцас/, япон тоглоом, оригами буюу цаасан нугалбар, бийрэн бичлэгийг  оюутан залууст танилцууллаа.

Гадаад хэлний институт

Ази судлалын тэнхим