“АВТОМАТ РОБОТ-2018” тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа

Их дээд сургуулийн оюутнууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын техник сэтгэлгээ, зохион бүтээх чадварыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулиас санаачлан зохион байгуулдаг Автомат робот-ын тэмцээн 8 дахь жилдээ 2018.04.28-29-ний өдрүүдэд амжилттай зохиогдлоо.

Тус тэмцээнийг ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургууль, Монголын робот сонирхогчдын Робокон нийгэмлэг, Лион робо ХХК-ууд ивээн тэтгэж МХТС-ийн Электроникийн салбарын багш ажилчид, оюутнуудын “High Tech” клуб зохион байгууллаа. Энэхүү тэмцээн нь шулуун замын робот, робот хөл бөмбөг, робот рейс, шоо цуглуулагч робот гэсэн дөрвөн төрлөөр их, дээд сургууль болон ерөнхий боловсролын сургууль гэсэн хоёр ангиллаар зохиогддог билээ.

Энэ удаагийн тэмцээнд ерөнхий боловсролын сургуулийн ангилалд 29 сургуулийн 79 багийн 152 сурагч, их, дээд сургуулийн ангилалд 14 сургуулийн 152 багийн 281 оюутнууд хот, хөдөө орон нутгаас ирж ур ухаан, хурд хүч, мэдлэг чадвараа уралдуулан өрсөлдсөнөөс дараах багууд амжилт гарган байр эзэллээ.

  1. Шулуун замын уралдаанд 36 сургуулийн 89 баг өрсөлдсөнөөс:

Ерөнхий боловсролын сургуулийн ангилалд:

  • Тэргүүн байр:  Braintime робот, электроникийн сургалтын төвийн Б.Батхишиг ахлагчтай BRAINTIME-2 баг,
  • Дэд байр: Braintime робот, электроникийн сургалтын төвийн Б.Жадамбаа ахлагчтай BRAINTIME-4 багууд тус тус эзэллээ.

Шулуун замын уралдааны урьдчилсан тоглолтын хамгийн хурдан 20 робот

Сургуулийн нэрс

Багийн нэрс

Багийн ахлагч

Хугацаа

1

Braintime робот, электроник.СТ

Braintime - 2

Б.Батхишиг

6.20

2

Увс аймаг 1-р сургууль

Speed

Ц.Одонхүү

6.90

3

Увс аймаг 1-р сургууль

Увс аймаг 1-р сургууль

Ц.Одонхүү

7.80

4

Оюунлаг БДС

WizKids-2

Э.Санчир

8.06

5

Braintime робот, электроник.СТ

Braintime - 1

Э.Билгүүн

9.13

6

Эрдэм Баян ДС

Жадамбаа

Б.Жадамбаа

9.60

7

Braintime робот, электроник.СТ

Braintime - 3

Б.Эрдэммандал

10.96

8

ШУТИС Коосен ТКоллеж

Global Arduino

Б.Ууганбаяр

12.60

9

УБ 74-р сургууль

Robo74-1

А.Энх-Од

12.90

10

Баянхонгор Номгон А Сургууль

NMN robot club

Э.Жаргалсайхан

13.06

11

УБ 23-р сургууль

KINGZ

Б.Ананд Очир

14.35

12

Өсвөр.Зохион. Бүтээгч.Лаб.АС

BEK

Б.Билгүүн

14.80

13

УБ 97-р сургууль

Ерэн долоо

Б.Одгийв

16.02

14

Төв Мөнгөнморьт  ЕБС

Ирээдүй

Ө.Галсандорж

18.50

15

Өсвөр.Зохион. Бүтээгч.Лаб.АС

СAP

Х.Мөнхтулга

18.70

16

Хүннү робот клуб

Хүннү робот-1

Б.Мишээл

19.07

17

Өсвөр.Зохион. Бүтээгч.Лаб.АС

Raylerix

А.Далайхүү

20.05

18

УБ 23-р сургууль

Dap

Э.Гэгээмандах

21.12

19

Өсвөр.Зохион. Бүтээгч.Лаб.АС

ALFA

Б.Билгүүн

21.12

Их дээд сургуулийн ангилалд:

  • Тэргүүн байр: Тээврийн дээд сургуулийн А.Бат-Өлзий ахлагчтай ХОЛБОО-2 баг,
  • Дэд байр: ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн С.Тэмүүлэн ахлагчтай CANNIBAL ROBOTIC багууд тус тус эзэллээ.

Мөн Увс аймгийн 1-р сургуулийн Ц.Одонхүү ахлагчтай SPEED багийн роботыг Шилдэг дизайн , Тээврийн дээд сургуулийн  Б.Энхжин ахлагчтай ОБГОН багийн роботыг Найдвартай ажиллагаа-тай роботоор шалгарууллаа.

Шулуун замын уралдааны урьдчилсан тоглолтын хамгийн хурдан 20 робот

Сургуулийн нэрс

Багийн нэрс

Багийн ахлагч

Хугацаа

1

ШУТИС ДТС

Улаан ирвэс

Б.Санжидсүрэн

5.51

2

ШУТИС ДТС

Bull Fish

Д.Энхбилгүүн

5.80

3

Тээврийн дээд сургууль

Холбоо-2

А.Бат-Өлзий

6.90

4

Тээврийн дээд сургууль

Обгон

Б.Энхжин

7.60

5

ШУТИС МХТС

A-robot

Г.Эрхэмбаяр

8.08

6

Тээврийн дээд сургууль

Жигүүр 1

Э.Удвал

8.52

7

ШУТИС МХТС

Cannibal robotic

С.Тэмүүлэн

9.20

8

Тээврийн дээд сургууль

Электро

Э.Баянмөнх

11.70

9

Тээврийн дээд сургууль

Локомотив

Б.Баатар

12.26

10

Тээврийн дээд сургууль

Жигүүр 2

М.Маралгуа

14.60

11

ШУТИС ЭХИС

Эрчим 7

Б.Баярхүү

16.20

12

ШУТИС ДТС

Поме

Г.Нямсүрэн

17.00

13

МУИС ХШУИС

Spartan

Д.Пүрэвжаргал

18.20

14

Тээврийн дээд сургууль

Sensor

Б.Бямбасүрэн

18.30

15

ШУТИС ЭХИС

ТЭЭД

А.Эрдэнэсүх

18.80

16

МУИС ХШУИС

ROBOT-2

Э.Цэрэн-очир

19.90

17

ШУТИС ҮТС

ҮТС-1

Б.Мөнхбат

20.01

18

Тээврийн дээд сургууль

Хязгааргүй

Б.Сүхбат

20.80

19

МУИС ХШУИС

Sonic Braintime

Э.Эрдэнэхүү

21.90

20

МУИС ХШУИС

Ганцхан алхам

Л.Жанчив

23.10

  1. Хөлбөмбөгийн тэмцээнд 6 сургуулийн 12 баг өрсөлдсөнөөс:
  • Тэргүүн байр: Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн Г.Энхболд ахлагчтай TTF баг тоглолтын турш нийт 18 гоол оруулан шалгарлаа.
  • Дэд байр: ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн сургуулийн Г.Эрдэнэбат ахлагчтай TELECOM баг нийт 18 гоол оруулан шалгарлаа.
  • Гуравдугаар байр: 23-р сургуулийн С.Мөнхболд ахлагчтай НЭГДҮГЭЭР баг 13 гоол оруулан шалгарлаа.
  1. Robot Race тэмцээнд 34 сургуулийн 90 баг өрсөлдсөнөөс:
  • Тэргүүн байр: Тэмцээний дүрмийн шаардлагыг бүрэн биелүүлж, муруй замын саадыг амжилттай даван, 31 секунд 32 долийн хугацаанд барианд орж ирсэн Увс аймгийн 1-р сургуулийн Т.Энхсайхан ахлагчтай УВС НЭГДҮГЭЭР баг эзэллээ.
  1. Шоо цуглуулах тэмцээнд 15 сургуулийн 29 баг өрсөлдсөнөөс:

Ерөнхий боловсролын сургуулийн ангилалд:

  • Тэргүүн байр: Улаанбаатар хотын 23-р сургуулийн Э.Сумъябазар ахлагчтай TЭСА баг 57 секундээр цэвэр ялалт байгууллаа.
  • Дэд байр: Өвөрхангай аймгийн Мэргэд лаборатори сургуулийн А.Өсөхбаяр  ахлагчтай МЭРГЭД баг 4 оноотойгоор,
  • Гуравдугаар байр: Булган аймгийн Бүрэн Дунд Сургуулийн Д.Нацагдорж ахлагчтай BULGAN-1 баг 3 оноотойгоор тус тус байр эзэллээ.

Их дээд сургуулийн ангилалд:

  • Тэргүүн байр: ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн С.Мягмар-Очир ахлагчтай HIGH TECH баг 44 секундээр цэвэр ялалт байгууллаа.
  • Дэд байр: ШУТИС-ийн Эрчим Хүчний Сургуулийн Б.Мөнхбат ахлагчтай AI& CONTROL 1.1 баг,
  • байр: ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн А.Отгонбаяр ахлагчтай ҮХЭР ТЭРЭГ багууд тус тус эзэллээ.