“Шинэ материалын дэвшилтэт технологи хөгжүүлэлт судалгаа“ сэдэвт семинарын тайлан


5-р сар. 7, 2018, 7:11 a.m.

ХАМТРАН АЖИЛЛАСАН СУРГУУЛИУД:

Монгол талаас:

Механик тээврийн сургууль

Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

Япон талаас:

Тохоку их сургууль

Нийгата их сургууль

Үцүномия их сургууль

Акита их сургууль

АЖИЛЛАСАН ХУГАЦАА:

2018.04.25 – 29

АЖЛЫН ГҮЙЦЭТГЭЛ:

26-нд: Нийгата их сургууль, Акита их сургууль, Үцүномия их сургуулийн профессорууд ШУТИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн дэд захирал Т.Намнан болон PIU-ийн төлөөлөгчидтэй уулзаж ярилцаж хамтарсан судалгааны талаар санал солилцлоо.

Мөн тухайн өдөр Тус тус сургуулийн удирдлагууд болон багш нартай уулзаж ажлын талаар ярилцав.

27-нд: “Шинэ материалын дэвшилтэт технологи, судалгаа хөгжүүлэлт” сэдэвт семинар хийлээ.

28-нд: Механик тээврийн сургууль дээр Зөвлөх инженерийн сургалтанд сууж буй 34 инженертэй уулзаж шинэ материалын чудалгааны чиг хандлага сэдэвт семинар хийсэн.

Мөн ҮТС-ийн багш судлаачидтай уулзаж судалгаа хийх, судалгааны дээж авах талаар семинар хийж сургалт явуулсан.

28-ны орой болон 29-ний өглөө профессорууд буцсан.

ОРШИЛ

ШУТИС-ийн Механик, тээврийн  сургууль, Хэрэглээний шинжлэх ухааны сургууль, Үйлдвэрлэлийн технологийн сургууль, Японы Тохоку их сургууль, Акита их сургууль, Үцүмино их сургууль, Нийгата их сургуулиудын судлаач нар “Шинэ материалын дэвшилтэт технологийн судалгаа хөгжүүлэлт” чиглэлээр хамтарсан судалгаа хийх, түүний  чанар үр өгөөжийг нэмэгдүүлэх, судалгаанд шаардагдах тоног төхөөрөмж, материаллаг баазыг бэхжүүлэх, Монгол улсын аж үйлдвэрийн салбарт шаардагдах инженерийн чиглэлийн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх, түүнчлэн хоёр улсын боловсролын салбарын хамтын холбоо, цаашдын үйл ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэхэд  төслийн гол зорилго оршино.

СЕМИНАРЫН ЯВЦ

Семинарын нээлт хийж Хэрэглээний шинжлэх ухаааны сургуулийн захирал Д.Ганхуяг хамтарсан судалгааны ажлын талаар танилцуулж семинарын ажиллагаанд амжилт хүсэв.

Дараа нь төслийн Монгол талын ерөнхий координатор профессор М.Дэлгэрмаа төслийн хүрээнд хийгдэж буй судалгаа цаашдын хамтран ажиллах санаа, багийн хамт олны танилцуулга, хамтын нээлттэй лаборатори байгуулахад шаардагдах тоног төхөөрөмжийн жагсаалтуудыг танилцуулав.

Семинарт Ц.Баяртсайхан, М.Наранцэцэг, Хээ-Жоон-Ким нарын “Монголын хүрэн нүүрсний дулааны зардал ба бохирдлын онцлог шинж”-ийн судалгааг танилцуулан Монгол улсад байгаа орд газруудын нүүрсний шинж чанар задралын харьцуулсан судалгаа, үргэлжлүүлэн хийх нэмж судлах гэж буй судалгаагаа танилцууллаа.

Ю.Ганчимэг, Кано Наоки нар “Adsorption of heavy metals by layered double hydroxides (LDHs) intercalated with the chelating agents” судалгаандаа синтезээр гарган авсан материалын судалгаагааг дэлгэрэнгүй танилцуулан, судалгааны арга барилын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцлоо.

Профессор Хироказу Окава “Литийн ионы батерейн хувьд LiFePO4/C нано аргаар синтезжүүлэх” судалгааг танилцуулан энгийн баттерейнаас Литийн ионы батерейн ашиг тусыг хэлэлцэж цаашлаад монгол болон япон улсад хөгжүүлэн үйлдвэрийн түвшин хүртэл судалгааг хөгжүүлэх хэрэгтэй талаар хэлэлцсэн.

Профессор Такэши Вада, Хидэми Като нар “Шилэн металлын дециплион ба Лити хэрэглэснээр нано материал бэлтгэх” шинэ материалын судалгаагаа танилцуулан шингэн металлыг молекулын түвшинд гарган авах судалгаагаа танилцуулсан.

Профессор Мураяама болон О.Золбаяр, М.Дэлгэрмаа нар “Нунтаг WC-Co аар хатуу хайлшийн шинж чанар бүтэц механик шинж чанар” сэдэвт судалгааг танилцуулан цаашдийн судалгаанд нэмж хийх ажлийн талаар ярилцлаа.

Профессор Жоо-Соо Хюүн “Шингэн металын десорбецын үед FeCo сүвэрхэг микроброметрийн температурт болон хугацааны хувиралтын үйл явц” судалгаа танилцуулж сүүлийн үеийн микроброметрийн хүрээнд шинэ материал үүсгэх олон шинэ мэдээлэл санаагаа танилцуулсан. Мөн цаашид төслийн хамтын судалгааг хэрхэн үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.

Профессор Ишигуро “Камен зуухаар Larix sibrica мод хатаалтыг Монгол улсад  хөгжүүлэх” судалгаагаа танилцуулж, Монгол орны нөхцөл болон агаарын бохирдлын талаар хэлэлцэж, цаашид тэр талд улам илүү хөгжүүлэн ажиллах мөн судалгааны явц ямар түвшинд байгаа талаар танилцууллаа.

Дэд профессор Б.Баярцэцэг “Монголд ургадаг Larix birica модны даралт болон динамик модуляц” судалгааны талаар танилцуулан цаашид монгол оронд ургаж буй модны судалгааг нарийвчлан хийн шинэ материал гаргах болгомжийн талаар хэлэлцлээ.

Багш Болдбаатар “Хаягдал хөнгөн цагааныг дахин боловсруулах” судалгаагаа танилцуулсны дүнд семинарт оролцсон судлаачид Монгол оронд дахин боловсруулалт хийх үйлдвэрийн судалгаа болон хөгжүүлэлтийн талаар санал  бодлоо илэрхийллээ.

ДҮГНЭЛТ

Энэхүү семинарын хүрээнд хамтарсан бүх судалгаануудаа танилцуулан, цаашдын тулгамдаж буй асуудлыг нухацтайгаар авч хэлэлцэж, төслийн хүрээнд хийж буй эрдэм шинжилгээний ажилаа сар бүр тайлагнан мэдээлж байх талаар ярилцаж тохиролцов.

Мөн харилцан холбоотой хамтран ажиллаж буй бүх сургуулиуд цаашдын үйл ажиллагааг хэрхэн хөгжүүлэх, тоног төхөөрөмжийн туслалцаа болон дэмжлэгийн талаар ярилцаж, судалгаа бүрийн асуудалтай  хэсэг болгоныг тусгайчилан хэрхэн шийдэх талаар, хамтарч буй сургуулийн багш судлаач оюутнуудын харилцааг улам нэмэгдүүлэх зэрэг асуудлыг ярилцаж, гарц хайсан үр дүн өгсөн семинар боллоо.

27-нд семинарын дараа судалгааны багийн төлөөлөгчид

28-нд инженерүүдийн сургалтын дараа

Судлаач О.Золбаяр

Профессор Ишигури

Судлаач Д.Болдбаатар

Судлаач Ю.Ганчимэг

Семинарын явц

Инженерүүдийн сургалтын үе