Гадаад хэлний институтийн ололт амжилтаас

ГХИ нь ШУТИС-ийн хэмжээнд хамгийн олон гадаад мэргэжилтэн багш, гадаад оюутантай сургалтын үйл ажиллагаа явуулдаг. 2018-2019 оны хичээлийн жилд нийт 2 гадаад оюутан, 6 гадаад багш ажиллаж байна.

Монгол судлалын тэнхим

ШУТИС –ийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд  2011 оноос  БНСУ-ын Дангүүгийн Их Сургуулийн Монгол судлалын тэнхимтэй хамтран оюутан солилцоо хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ хүрээнд ГХИ-ийн Монгол судлалын тэнхимээс “Гадаад хүнд монгол хэл заах” сургалтыг амжилттай зохион байгуулсаар ирсэн. БНСУ-ын Дангүүгийн Их Сургууль нь монгол судлалаар мэргэжилтэн бэлтгэдэг бөгөөд одоогоор тус сургуулиас 31 оюутан  энэхүү хөтөлбөрт хамрагдаад байна. “Гадаад хүнд монгол хэл заах” хөтөлбөр нь улам өргөжин 2016 онд БНСУ-ын Хангүг Их сургуультай гэрээ байгуулснаар тус сургуулийн оюутнууд 2017-2018 оны хичээлийн жилээс ШУТИС-д суралцах болсон. Энэхүү хөтөлбөр зөвхөн оюутан солилцооны оюутнуудад бус монгол хэл сурахыг хүссэн хэн бүхэнд нээлттэй ба ОХУ-ын Буриад улсаас 2 оюутан, АНУ-аас 1 оюутан, БНСУ-ын иргэн Монгол судлалын нийгэмлэгийн гишүүн Жу Бён Хаг нар хамрагдаж төгссөн билээ. Энэ хичээлийн жилийн намрын улиралд БНСУ-ын Дангүүгийн Их Сургуулиас 2 оюутан элсэн суралцаж байна.

Ази судлалын тэнхим

АСТ-д жил бүр солонгос, хятад, япон мэргэжилтэн багш нар ажилладаг. Энэ хичээлийн жилд КОЙКА олон улсын байгууллагын солонгос багш Юн Тэён болон Хятад хэлний сайн дурын багш нарын холбооноос томилогдсон Гө Жинжин, Ван Мөн, Луо Бинь, Жан Фөн зэрэг 4 хятад багш хичээл зааж байна. Юн Тэён багш солонгосын Гадаад хэлний сургуулийн хятад, англи хэлний анги мөн тус сургуулийн Боловсролын судалгааны төвд тус тус суралцсан. Одоогоор солонгосын Фансун холбооны их сургуульд хэл зохиолын мэргэжлээр сурч байгаа. Солонгосын Сөүлийн ахлах сургуульд багшилж байсны зэрэгцээ хятад зэрэг гадаадад оронд солонгос хэл зааж байсан туршлагатай. 2017-2018 оны хичээлийн жилээс ШУТИС-ийн ГХИ-д ажиллаж байна.

Хятад улсаас 2009 оноос өнөөг хүртэл 15 хятад мэргэжилтэн багш ШУТИС-д ажиллаж ГХИ болон ЭХС, ГУУС, ХШУС-д хэрэгжиж буй 2+2 хөтөлбөрийн хятад хэлний хичээлийг заадаг. ШУТИС-д хятад хэл суралцагч оюутан залуусын тоо жил ирэх тусам нэмэгдэж буйтай холбоотой ГХИ-ийн авч ажиллуулах хятад багшийн тоо мөн өссөн. Япон хэлний хичээлийг Жайка олон улсын байгууллагаас томилогдсон япон мэргэжилтэн багш зааж байсан замналтай.

Англи хэл судлалын тэнхим

2018-2019 оны хичээлийн жилд АНУ-ын ЭСЯ-ны Англи хэлний хөтөлбөрийн хүрээнд англи хэлний мэргэжилтэн багш Скот Путит Палмер нь ШУТИС-ийн ГХИ-ийн Англи хэл судлалын тэнхимд ажиллаж байна. 1986 онд Техасын Шерман Остин коллежийг Филисофийн мэргэжлээр төгссөн /бакалавр/. 2011 онд Австралийн Сиднейн Макуер их сургуульд хэрэглээний хэл шинжлэлийн ухааны магистрын зэрэг хамгаалсан /TESOL/. Испани, хятад , араб, бирм хэлтэй.  Скот Путит Палмер нь гадаадын олон оронд ажиллаж байсан арвин их туршлагатай. Үүнд, 1990-2005 онд АНУ-ын Техас мужын Хамбын ахлах сургуулийн хүмүүнлэгийн чиглэлийн судалгааны багш, 2005 онд Хятад улсын Чэнду мужид Энхтайвны корпусын сайн дурын ажилтан, 2009-2010 онд Хюстний Цагаач иргэдийн үйлчилгээний газрын TESOL сургалтын багш болон сайн дурын багш, зохицуулагч, 2010-2013 онд Кинг Саудын Их сургуулийн элсэлтийн хөтөлбөрийн чиглүүлэгч багш, 2013-2017 онд Саудын Арабын Риад,  AMIDEAST  боловсрол сургалтын төвийн чиглүүлэгч багш болон зохицуулагчаар зэрэг тус тус ажиллаж байсан.

Гадаад хэлний институтийн Ази судлалын тэнхим