Уул уурхайн салбарын “Уул уурхайн технологи, эдийн засаг, экологи” эрдэм шинжилгээний 46 дугаар хурал амжилттай зохион байгуулагдлаа
Геологи, уул уурхайн сургуулийн Уул уурхайн салбарын жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг эрдэм шинжилгээний 46 дугаар бага хурал 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ШУТТөв номын санд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.
Хурлыг Уул уурхайн салбарын эрхлэгч, дэд профессор Б.Батболд удирдаж ГУУС-ийн зөвлөх профессор С.Цэдэндорж нээн үг хэллээ.
Уг хуралд “Ордын ашиглалт, уурхайн технологи, эдийн засаг, экологи”, “Ашигт малтмалын баяжуулалт, боловсруулалт”, “Уурхайн цахилгаанжуулалт, механикжуулалт” чиглэлээр профессор, багш, эрдэмтэн судлаачдаас ирүүлсэн нийт 39 эрдэм шинжилгээний өгүүллийг эмхэтгэн хэвлүүлж ерөнхий хуралдаанд 9 илтгэлийг хэлэлцүүлэв.
Хурлыг амжилттай зохион байгуулахад оролцсон профессор, багш нар болон хуралд оролцсон нийт оюутнууддаа талархал илэрхийлж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
УУЛ УУРХАЙН САЛБАР
- Ректорын зөвлөл
- Е-Оффис програм
- Электрон шуудан
- Онлайн элсэлтийн вэб
- ЭЕШ ВЭБ
- Оюутны вэб
- Багшийн вэб
- Эрдэм шинжилгээний вэб
- E-Сургалт
- Е-Тестийн вэб
- ШУТ төв номын сан
- Удирдагчийн вэб
- Хүний нөөцийн вэб
- Өөрийн үнэлгээний вэб
- Оюутны холбоо
- Хөдөлмөрийн бирж
- ТАХ Програм
- ОУДБС-ын төв
- Багшийн хөгжлийн төв
- Англи хэлний академи
- ХЭВЛЭЛИЙН ГАЗАР