“Өөрчлөлтийн бяцхан түүх” чөлөөт ярилцлагын дөрөв дэх зочноор ШУТИС-ийн төгсөгч О.Энхсонор оролцлоо

“Өөрчлөлтийн бяцхан түүх” чөлөөт ярилцлагын энэ удаагийн зочноор Оюу Толгой ХХК-ний ноцтой эрсдэлийн менежментийн зөвлөх Онгой овогтой Энхсонор оролцлоо.

 

О.Энхсонор нь ШУТИС-ийн ГУУС-ийн шилдэг төгсөгчдийн нэг юм. Тэрээр оюутан ахуй цагтаа Оюу Толгой ХХК-ний тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдан энэ компаний босгыг алхан орж байсан гэсэн хуучны яриагаар бидний яриа эхэлсэн юм.

О.Энхсонор Уул уурхайн мэргэжлийг сонгон хүсэл мөрөөдөлдөө хүрэх ирээдүйн замаа тодорхойлох болсноо оюутнуудад тайлбарлахдаа: Уул уурхайн салбар бол асар том хөгжил дэвшил, техник технологи, бүтээн байгуулалт өрнөж буй газар хэмээн тайлбарлав.

 Түүний амьдралдаа баримталдаг зарчим, үнэт зүйл нь “Golden Circle” буюу Алтан тойрог зарчим. Энэхүү зарчим нь Хамгийн жижиг тойрог буюу Яагаад,  Дараагийн тойрог буюу Юу, Хамгийн том тойрог буюу Хэрхэн. Үүнийг учирлавал: Та өнөөдөр энд яагаад юуны төлөө хэрхэн юуг бүтээх гэж байгаагаа ойлгох нь чухал. Дээрх асуултыг өдөр бүр өөрөөсөө асууж байх тэр мөчөөс амьдрал тань эхэлнэ хэмээн ярилцлагад хүрэлцэн ирсэн оюутан залуустаа хандан зөвлөв.

 

Ярилцлагын төгсгөлд: Залуу хүн завтай байна гэдэг дэндүү харамсалтай зүйл бөгөөд хэрэв бид өөрсдийгөө чиглүүлж хичээж чадвал ямар их зүйлийг амжуулж болдог мөн аз гэж зүйл байдаггүй харин боломж үргэлж бидний хаалгыг тогшиж байдаг. Өнөөдөр чи юуг сурч мэдэж, хийж бүтээсэн тэр бүгд чинь гагцхүү ирээдүйн аз жаргал чинь байх болно хэмээн захисан билээ.  

Хөтлөгчөөр: хөтлөгчийн клубийн гишүүн БАС-ийн оюутан Сүрэн

Зочин хөтлөгчөөр: Лектор, “Хувийн дасгалжуулагч мянганы залуус” ТТБ-ийн тэргүүн, “Зорилго зуршил, зарчим” номын зохиогч Э.Энхбаяр нар ажиллаж байна.

Дараагийн зочдоор хаврын улиралд ШУТИС-аар овоглосон олон сайхан залуустай уулзуулж ярилцах болно.

Оюутны соёл, үйлчилгээний алба

SQ хөгжлийн төв

Хөтлөгчийн клуб