Нийгмийн ухааны салбарт КОЙКА -ийн дэмжлэгээр БНСУ-ын “CQI” консалтинг компанийн боловсролын зөвлөх ажиллахаар боллоо

КОЙКА олон улсын байгууллагаас хэрэгжүүлж буй БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн “WORLD FRIENDS KOREA” advisor program-ийн хүрээнд Нийгмийн Ухааны салбарын “Нийгмийн ажил”, “Төрийн удирдлага” мэргэжлийн хөтөлбөрийн хүрээнд 2019 оны 2 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн зөвлөх Ин Так Сүн (In Teak Song) нь ажиллахаар боллоо.

 

Ин Так Сүн зөвлөх нь БНСУ-ын Chungnam Үндэсний Их сургууль (Chungnam National University) болон Сөүлийн Их Сургуульд (Seoul National University of Science &Technology) Бизнесийн удирдлага, менежмент, Төрийн бодлого чиглэлээр мэргэшсэн бөгөөд Нийгмийн ухааны салбарт нэг жилийн хугацаатай ажиллах юм. Тэрээр их дээд сургууль, коллеж, е-сургуулийн хөгжил, ирээдүйн стратеги, төлөвлөлт, үнэлгээ, CEO, хүний нөөцийн менежмент, багшийн хөгжил зэрэг асуудлаар 20 гаруй жилийн хугацаанд зөвлөхөөр ажилласан туршлагатай.

Зөвлөх Ин Так Сүн нь сургуулийн удирдлага, хамт ажиллах багш нартайгаа танилцан жилийн төлөвлөгөө, тайлан зэрэгтэй танилцах зэргээр ажлаа эхлүүлээд байна. Цаашлаад их сургуулийн удирдлагатай өөрийн туршлагаас хуваалцан стратеги төлөвлөгөө боловсруулах, их сургуульд тулгамдаж буй асуудлын хүрээг тодорхойлон шийдвэрлэхэд хамтран ажиллах төлөвлөгөөтэй ажиллаж байна.