"НЭГ ХОРОМ" аяны лекцэнд ШУТИС-ийн оюутнууд оролцлоо


3-р сар. 7, 2019, 2:03 a.m.

Цагдаагийн байгууллагын судалгаагаар Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг сүүлийн таван жилд өсчээ. Тодруулбал, нийт гэмт хэргийн 25-30 хувийг эзэлж байгаа тул энэ оны гуравдугаар сард ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтэс, Хэрэг бүртгэх алба, JCI Монгол төрийн бус байгууллагатай хамтран "ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ" аяныг өрнүүлж байгаа юм. Дээрх аян нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгах, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх” зорилготой.  Энэхүү аяны хүрээнд 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр их дээд сургуулийн 3000 орчим оюутан, залуучуудад хандлага, зөв амьдрах ухаан, харилцааны соёл, хуулийн хариуцлага, сэтгэл зүйн талаар нийгмийн салбар болгоны төлөөллийн олны танил хүмүүсээр сургалт, ярилцлагын арга хэмжээг UB Palace-д зохион байгууллаа.

Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг нь өш хонзон санаж, зориудаар үйлдэгддэг биш, тухайн үеийн уураа нэгхэн хором барьж дийлээгүйгээс болж үйлдэгддэг байна. Ихэнхдээ шөнийн цэнгээний газар орж, архидан согтуурсан залуучууд уур хилэнгээ барьж тэвчээгүйгээс эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохироод зогсохгүй цаашилбал гэмт хэрэгтэн ч болох эрсдэлтэй байдаг.


Залуустаа ганц хормын уур бухимдлаа "Уучлаарай" гэдэг үгээр сольё гэж уриалж байна.

Ухаалаг залуусын ухаантай үйлдэл амьдралыг аварна  

 

 

 

Энэхүү "ОЙЛГОЛЦОХ 1 ХОРОМ" аяны сургалтын арга хэмжээнд ШУТИС-ийн 10 багш, 460 гаруй оюутан үүнээс ШУТИС-ийн  Оюутны холбоо, оюутны зөвлөлийн 80 гаруй идэвхтэн гишүүн, Соёмбо клубийн 10 гишүүд оролцлоо.

Оролцсон оюутны тоо

Бүрэлдэхүүн сургууль

Оролцсон оюутны тоо

1

Барилга, архитектурын сургууль

58

2

Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль

41

3

Геологи, уул уурхайн сургууль

58

4

Механик, тээврийн сургууль (МехТС)

103

5

Мэдээлэл, холбооны технологийн сургууль

56

6

Үйлдвэрлэлийн технологийн сургууль

56

7

Хэрэглээний шинжлэх ухааны сургууль

16

8

Эрчим хүчний сургууль

55

9

Гадаад хэлний институт

21

 

Нийт дүн

464

ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА