Монгол улсын арьс ширний салбарын хүний нөөцийг чадавхжуулах төслийн гэрээг байгууллаа

 

Erasmus +Capacity Building

in Higher Education

ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбар Бельги улсын Боловсрол, алсын зайн сургалт, соёлын гүйцэтгэх агентлагтай 2019- 2022 он хүртэл 3 жилийн хугацаатайгаар Монгол улсын арьс ширний салбарын хүний нөөцийг чадавхжуулах “ Erasmus+ Programme Capacity-Building projects in the field of Higher Education (E+CBHE) ” төслийн гэрээг 2019 оны 1-р сарын 15-нд байгууллаа. Тус төслийн удирдагчаар шинжлэх ухааны доктор, профессор  Л. Удвал Sc.D ажиллах болно.

ХҮТИС-ын хамт олон