ШУТИС-ийн хамтарсан судалгааны Япон улсын хамтрагч их сургуулиудын эрдэмтэн судлаачдыг хүлээн авч уулзлаа

“Инженер технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд хэрэгждэг ШУТИС-ийн тэргүүлэх чиглэл болох Шинэ материал, нөөцийн технологийн инженерчлэл, Эрчим хүч байгаль орчны инженерчлэл, Автоматжуулалт, системийн инженерчлэл, Био инженеринг гэсэн чиглэлүүдээр нийт 10 хамтарсан судалгааны төслүүд хэрэгждэг. Энэхүү төслийг хамтран хэрэгжүүлж буй Япон улсын тэргүүлэх 10 гаруй  их сургуулиудын эрдэмтэн судлаачдыг 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ШУТИС-ийн удирдлага хүлээн авч уулзан, санал бодлоо солилцлоо. Тус уулзалтын үеэр ШУТИС-ийн захирал Б.Очирбат төслийн хэрэгжилтийн талаар дурьдахдаа “ИТДБ”-төслийн хамтарсан судалгаа хөтөлбөр нь ШУТИС-ийн багш,судлаачдын чадавхийг бэхжүүлэх, хүний нөөцийн хөгжлийг  дэмжихэд чиглэсэн  зорилттой хөтөлбөр бөгөөд төслийн 10 судалгааны багт  150 гаруй багш, профессор, судлаачид Япон улсын судлаачидтай хамтран идэвхитэй, үр дүнтэй сайн  ажиллаж, өнгөрсөн 2 өдрийн хурлаар төсөл хэрэгжиж эхэлснээс хойш 5 жилийн ажлын үр дүнгээ хэлэлцүүлж, хурлыг амжилттай хийлээ. Судалгааны багууд нь Шинэ мэдлэгийг бий болгох, шинэ технологийг нэвтрүүлэхээр судалж, залуу эрдэмтэн судлаачдыг судалгааны ажилд татан оролцуулж арга зүйг эзэмшүүлж, их сургуулийн судлаач багш нарыг Япон улсын эрдэм шинжилгээний байгуулага, тэргүүлэх их сургуулиудын судалгааны лабораториудад эрдэм шинжилгээний ажлыг хийлгэж, ур чадварыг дээшлүүлэн манай багш,  судлаачдын эрдэм судлалын ажлын чадавхийг хөгжүүлж буй нь хамтарсан судалгааны ажлын үр дүн гэдгийг тэмдэглэн хэллээ.

Япон улсын их, дээд сургуулийн эрдэмтэн судлаачид ШУТИС -ийн удирдлагуудад хандан цаашид хамтран төслийг амжилттай, гүнзгий түвшинд хэрэгжүүлэх боломжтой ба 2 орны сургалт, судалгааны хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлж ажиллах тал дээр зөвлөмжүүдийг өгч, санал бодлоо солилцов.

Япон улсын их дээд сургуулиудын хамтрагч талын зочин судлаачид

Зочин судлаачдын
 овог, нэр

Япон талын хамтрагч сургуулиуд

ШУТИС-ийн  хамтрагч сургууль /Төслийн удирдагч/

 
 

1

OSANAI Yasuhito

Дэд захирал, Профессор,

 ГУУС /С.Жаргалан/

 

Кюүшүгийн их сургууль

 

2

KAWAMURA Yohei

Профессор,

 

Акитагийн их сургууль

 

3

ISHIGURI Futoshi

Дэд Профессор,

МеХТС /М.Дэлгэрмаа/

 

Үцүномияа их сургууль

 

4

NISHIWAKI Tomoya

Профессор,

БАС
/Д.Сүнжидмаа/

 

Тохокүгийн их сургууль

 

5

PUSHPALAL Dinil

Профессор,

 

Тохокүгийн их сургууль

 

6

Emeritus MOTOSAKA Masato

Профессор,

БАС
/Ц.Цоггэрэл/

 

Тохокүгийн их сургууль

 

7

GOTO Nobuo

Профессор,

МХТС
/Г.Хишигжаргал/

 

Токушимагийн их сургууль

 

8

WAGATSUMA Hiroaki

Дэд Профессор,

 

Кюүшүгийн технологийн институт

 

9

DEI Tsutomu

Дэд Профессор,

ЭХС
/Б.Сэргэлэн/

 

Ашикагагийн их сургууль

 

10

OHASHI Toshiro

Профессор,

МехТС
/Д.Ганбат/

 

Хоккайдогийн их сургууль

 

11

SUKIGARA Sachiko

Профессор,

ҮТС
/Д.Ганбат/

 

Киотогийн технологийн их сургууль

 

 

 

Эрдэм шинжилгээ, инновацийн газар