“Технологи, инновацийг дэмжих төвүүд-Аж үйлдвэрийн өмч ба патентийн хайлт” сэдэвтэй үндэсний хэмжээний семинар зохион байгуулагдлаа

ШУТИС-ийн Төв номын санд 2019 оны 3-р сарын 25-26-ны өдрүүдэд Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Оюуны өмчийн газар, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын хамтарсан сургалт семинар зохион байгуулагдлаа.

Эх сурвалж- Оюуны Өмчийн Газар

Семинарт Монгол улсад их дээд сургууль болон аж үйлдвэрийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж буй технологи ба инновацийг дэмжих төвүүд хамрагдсан ба төвүүдийн үйл ажиллагааг чадавхижуулах, эрчимжүүлэх зорилготой илтгэл, хэлэлцүүлгүүд явагдлаа.

Семинарт ШУТИС-ийг төлөөлж ШУТИС-ийн Технологи Дамжуулалтын Төв болон Эрдэм Шинжилгээ Инновацийн Газрын мэргэжилтнүүд хамрагдаж сертификат авав.

Эх сурвалж- Оюуны Өмчийн Газар