link

Оюутан цэрэг хөтөлбөр

  Оюутан цэрэг хөтөлбөрийн танилцуулга

Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангахад энэхүү хөтөлбөрийн зорилго оршино.

Оюутан цэрэг хөтөлбөрийн холбогдох дүрэм журмыг /Энд дарж дэлгэрүүлж үзнэ үү.

 Бүртгүүлэхэд тавигдах шаардлага

Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэл явагдах хугацаа

Жил бүрийн 3-р сарын 1-ээс 3-р сарын 20-ны хооронд бүрэлдэхүүн сургуулийн сургалтын албанд бүртгүүлдэг.

Бүрдүүлэх бичиг баримт

Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба хөтөлбөрт хамрагдах оюутны бүртгэл мэдээллийг холбогдох материал болон хавсралтын хамт Оюутны хөгжил, үйлчилгээний албанд 3-р сарын 20-ны дотор ирүүлдэг.

Оюутны хөгжил, үйлчилгээний алба ШУТИС-ийн Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах оюутны холбогдох бичиг баримт болон албан бичиг хавсралтын хамт Сүхбаатар дүүргийн Цэргийн штабд хүргүүлдэг.

Сүхбаатар дүүргийн цэргийн штаб оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах оюутнуудын материалыг шалгаж БХЯ-нд хөтөлбөрт хамрагдах оюутны нэрсийг явуулдаг.

Оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдах хугацаа

Оюутан цэрэг хөтөлбөрийн “Цэргийн ерөнхий бэлтгэл” хичээл 4-р сарын 1-ээс 6-р сарын 1 өдрийг хүртэл Бямба, ням гарагуудад 10-15 цагт ордог бөгөөд 6-р сарын 10-ны дотор Цэргийн штабын эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж үзлэгт тэнцсэн оюутан 6-р сарын 15-аас 8-р сарын 15-ны өдрийг хүртэл цэргийн тусгай бэлтгэлд хамрагдаж тангараг өргөснөөр оюутан цэргийн албыг хаасанд тооцдог.

        ШУТИС-ийн ректор оюутан цэргүүдтэй уулзалт хийв.

         

Affiliated schools